Япон улс өчигдөр цөмийн 3 дахь туршилт хийсэн БНАСАУ-ын цөмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор АНУ, БНХАУ, Өмнөд Солонгос гуравтай нягт хамтран ажиллах бодолтой байна гэж өнөөдөр Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидээ Суга мэдэгдлээ. Түүний хэлснээр Токио НҮБ-ын АЗ-д зохих тогтоолыг аль болох түргэн батлаж, Пхеньяний эсрэг хоригийг улам чангатгахын тулд түншүүдтэйгээ хамтран ажиллах бодолтой байна. Өнөөдөр Япон улсын ерөнхий сад Синзо Абэ Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бактай утсаар ярилцав. Талууд БНАСАУ-ын эсрэг шинэ хориг тогтоохын төлөө байгаагаа батлав. Нэмэлт хязгаарлалт тогтоох тухай Токио зарлан мэдээллээ. Умард Солонгосын төлөөний Солонгос иргэдийн холбооны (Чхонрён) олон гишүүнд Япон улсад орохыг хориглов.