Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх хороо бөхийн барилдааныг 2020 оны зуны Олимпийн наадмын хөтөлбөрөөс хасахыг зөвлөсөн тухай байгууллагын сайтад мэдээлжээ. Өчигдөр Лозанн хотноо ОУОХ-ны гүйцэтгэх хорооны хуралдаанаас мөн шийдвэр гаргав. Сонгодог, чөлөөт ба эмэгтэйчүүдийн зэрэг бүх төрлийн бөхийг хасахыг зөвлөсөн эсэхийг  лавлан тодруулж мэдээлээгүй байна.

Энэ оны 9-р сард Буэнос-Айрест ОУОХ-ны 125-р чуулганаас Олимпийн наадмын хөтөлбөрийн талаар бүрэн төгс шийдвэр гаргаж, 2020 зуны Олимпийн наадмыг зохион байгуулах хотыг сонгож авах юм. Мадрид, Стамбул, Токио зэрэг гурван хот наадмыг зохион байгуулах мэдүүлэг явуулсан юм.

2012 оны зуны Олимпод оросын бөхчүүд 11 шагнал, түүний дотор 4 алтан медаль хүртэв. Лондонд Орос улсын шигшээ баг нийт 24 алтан медаль хүртсэн билээ.