БНАСАУ-ын өглөөний сонинуудын тэргүүний өгүүлэлүүд өчигдөр газар дор хийсэн цөмийн туршилт амжилттай болсон тухай мэдээлж байна.Улс орны удирдагч агсан Ким Чен Ирийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан 2-р сарын 12-нд цөмийн туршилт хийсэн тухай эдгээр сонин мэдээлэв. Туршилтын зорилго улс орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд өсгөхөд оршсоныг мэдээлэлд заажээ.

Өчигдөр БНАСАУ өөрийн түүхэнд 3 дахь цөмийн туршилт хийжээ. Цөмийн плутонийн бөмбөгийн дэлбэрэлт бараг 7 килотонн хүчин чадалтай байсан гэж Өмнөд Солонгосын БХЯ үнэлэв. 1945 онд Хиросима дээр хаясан бөмбөг 13 орчим кг, оросын орчин цагийн «Тополь-М» халуун цөмийн цэнэг 550 кг хүчин чадалтай юм.

Оросын БХЯ-д ойр эх сурвалжаас уламжласнаар БНАСАУ-д хийсэн 3 дахь цөмийн туршилт их хүчин чадалтай байгаагүй. Бөмбөгийг зохион бүтээгчид дэлбэрэлтийн хүчин чадлыг нэлээд нэмэгдүүлж чадаагүй бололтой. Иймээс туршилтыг бүрэн амжилттай явуулсан гэж үзэж болохгүй гэж тэрээр оросын «Ведомости» сонинд өгсөн ярилцагдаа тэмдэглэжээ.

Туршсан бөмбөг том биш байсан ч маш хүчирхэг гэж умард солонгосын KCNA агентлаг мэдэгдэв. Оросын зэвсэг хураахын суудлалын төвийн захирал Анатолий Дьяковын хэлснээр энэ нь суртал нэвтрүүлгийн мэдэгдэл юм. БНАСАУ пуужиндаа байрлуулах цэнэгтэй байгаад дэлхийг итгүүлэх зорилгоор ийнхүү мэдэгдсэн. Үнэн хэрэг дээр ийм цэнэг байх үгүй нь тодорхой биш байна гэж тэрээр тэмдэглэн хэллээ.