Умард Солонгосоос аюул учирсан нөхцөлд АНУ холбоотнуудынхаа ПДХ системийг бэхжүүлэхэд туслана гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэв. Тэрээр өчигдөр БНАСАУ-д хийсэн цөмийн туршилтыг Пхеньянийг улам ганцаардуулах уршигтай өдөөн хатгалга хэмээн нэрлэв. Обама жил дутмын улс үндэстэндээ хандсан илгээлтэндээ   БНАСАУ «олон улсын хэмжээнд авсан үүргээ биелүүлсэн цагт л» аюулгүй байдлаа хангаж, цэцэглэн хөгжинө гэж тэмдэглэв.

Өчигдөр Пхеньян НҮБ-ын АЗ-ийн зохих тогтоолуудыг зөрчин цөмийн 3 дахь туршилт хийснийг дэлхийн хамтын нийгэмлэг буруушаав. НҮБ-ын АЗ, түүний дотор Орос, Хятад улсууд БНАСАУ-д цөмийн туршилт хийснийг эрс шийдвэртэй буруушаав. Гэвч ОХУ-ын ГХЯ БНАСАУ-ыг тойрон явуулах цэргийн ажиллагааг эрчимжүүлэлгүй асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхийг уриаллаа.

Умард Солонгос НҮБ-ын хэдэн тогтоолыг зөрчин цөмийн туршилт хийсэн гэж Өмнөд Солонгосын ГХЯ-ны тэргүүн Ким Сун Хван өчигдөр АЗ-ийн хуралдааны дараа мэдэгдэв.Мөн туршилт олон улсын аюулгүй байдалд шууд заналхийлж байна гэж дипломат ажилтан онцлов. АЗ хариуд арга хэмжээн дээр нэн даруй ажиллаж эхлэнэ. Эдгээр арга хэмжээ НҮБ-ын АЗ-ийн зохих тогтоолд тусгалаа олно гэж Өмнөд Солонгосын ГХ-ийн сайд тэмдэглэн хэлжээ.