Пхеньян өнөөдөр цөмийн туршилт хийснээс хойш «илүү өргөн цар хүрээтэй шинэ ажиллагаа» явуулах төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр БНАСАУ-ын ГХЯ зарлан мэдээлэв. Эдгээр ажиллагаа хоёр үе шаттай гэж тус яам тайлбарлав. Ингэснээрээ Пхеньян өнөөдрийнхөөс илүү хүчтэй цөмийн хоёр туршилт хийх гэж байгаагаа мэдүүлэсэн байж магадгүй гэж өрнөдийн ХМХ үзэж байна. Өнөөдрийн туршилтыг олон улсын хууль тогтоомжийг зөрчихгүй «өөрийгөө хамгаалах арга хэмжээ» хэмээн үзвэл зохино гэж БНАСАУ-ын ГХЯ онцлов.