Иран улс 20 хувь хүртэл баяжуулсан ураныхаа нэг хэсгийг эрдэм шинжилгээний реакторын цөмийн түлш болгон хувиргаж байна. Цөмийн түлш үйлдвэрлэх ажил хийж байна. Бүх ажлын тайлангуудыг МАГАТЭ-д явуулсан гэж өнөөдөр Тегеранд Иран улсын ГХЯ-ны төлөөлөгч Рамин Мехманпараст мэдээллээ. Түүний хэлснээр Тегеран МАГАТЭ-гийн төлөөлөгчдийг зүүн - өмнөд Парчин дахь цэргийн барилга байгууламжад оруулах асуудлыг хэлэлцэж мэднэ. Парчинд цөмийн зэвсгийн бүрэлдүүн элементыг шалган туршиж байна гэж МАГАТЭ сэжиглэв.

Ажиглагчид маргааш 2-р сарын 13-нд Иран улсад хүрэлцэн очно. Иран улс баяжуулсан уранаар цөмийн түлш дахин үйлдвэрлэж байна гэж энэ долоо хоногт АП агентлаг өрнөдийн дипломат ажилтнуудын мэдээллээс иш татан уламжилсан билээ. Өнгөрсөн онд Иран улс 20 хувь хүртэл баяжуулсан 100 орчим кг уранаар цөмийн түлш үйлдвэрлэв. Гэвч хожим үйлдвэрлэлийг түр зогсоосон гэж АП агентлаг тэмдэглэжээ.