Вашингтон СДЗ-ийн тухай гэрээгээр батласан хувь хэмжээгээс илүү хэмжээгээр цөмийн санг хорогдуулахыг Москвад санаачлах бодолтой байна.Гэсэн ч Орос улс энэ үйл явцыг гадаад бодлогынхоо эн түрүүнд гарах урьтлал хэмээн үзэхгүй байна гэж шинжээчид өгүүлжээ.

«Нью Йорк таймс» сонинд америкийн албан ёсны бүлгийнхний эх сурвалжийн мэдээллээс иш татан бичснээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр конгресс хандан америкийн цөмийн зэвсгийг гуравны нэгээр хорогдуулах санаачилга дэвшүүлэх бодолтой байна. Эдүгээ АНУ цөмийн 1700 цэнэгтэй юм. Орос улстай байгуулсан СДЗ-ийн тухай гэрээгээр 2018 он гэхэд тэдгээрийг 1550 хүртэл хорогдуулах ёстой. Гэсэн ч АНУ цөмийн цэнэг цаашид 1 мянга буюу тззнээс цөөн хэмжээнд хүргэж хорогдуулах асуудлаар Орос улстай хэлэлцээ хийж эхлэхэд бэлэн байна.

Эдүгээ америкийн тал ерөнхийлөгч Обамагийн Москвад хийх айлчлалын явцад аль болох их ахиц дэвшил гаргахын тулд янз бүрийн хувилбарыг Орос улсад санал болгож, нөхцөл байдлыг судлаж байна. Гэвч талууд хэлэлцэх юм үгүй болж, айлчлалыг болиулж мэднэ гэж зарим этгээд үзэж байна. «Национальная оборона» сэтгүүлийн эрхлэгч Игорь Коротченко хэлэхдээ

«Америкийн саналууд юуны түрүүнд тактикын цөмийн зэвсгийг хорогдуулахад хамаатай байх болно. Хэлэцээний ийм сэдэв бидэнд ашиггүй. Юу гэвэл НАТО-гийн ердийн зэвсэгт хүчин Орос улсынхаас дөрөв дахин илүү байна. Бидний хувьд тактикийн цөмийн зэвсэг эвслийн ердийн зэвсгийн давуу талыг үгүй болгох гол хэрэгсэл болсон» гэв.

Зэвсгийг ийнхүү хорогдуулах нь жил дутам бараг 8 тэрбум доллар хэмнэх боломж АНУ ба ОХУ-д тус тус олгоно гэдэгт Москваг итгүүлэхийг Вашингтон оролдож байна. Гэвч хэргийн учир хэмнэхэд биш үндэсний урьтлал ямар байгаад оршино. Эдгээр хоёр улсын урьтлал өөр өөр байна гэж «Россия в геополитике» сэтгүүлийн эрхлэгч Фёдор Лукьянов хэлээд

«Бид байр сууриа харилцан сольсон шиг байна. 2010 оноос наана Орос улс стратегийн зэвсгийг хорогдуулах асуудлыг хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд ямагт оруулж ирсэн юм. Энэ нь 25 жилийн тэртээх хуучирсан хэлэлцэх хэргийн төлөвлөгөө хэмээн АНУ Буш эрх барьж байсан үед үзсэн юм. Хожим энэ төлөвлөгөө зайлшгүй чухал гэсэн дүгнэлт Обама хийлээ. Бид СДЗ-ийн тухай гэрээ байгуулсныг нийтээр мэднэ. Одоо байдал сөрөг шинжтэй болсон. Орос улс сансандаа хүрсэн. Цаашид хорогдулах гээгүй. Өнөөгийн түвшин бидэнд таарч байна. Тактикийн зэвсгийн асуудлыг ердөө хөндөх гээгүйг тэмдэглэв.

Москва, Вашингтон хоёрын байр суурь өөр өөр байсан ч шинэ хүйтэн дайн дэгдээхгүй, тэр тусмаа зэвсэглэлээр хөөцөлдөхийг ташуурдан гааруулахгүй гэж шинжээчид үзэж байна. Мэдээжээр талууд дангаар ажиллагаа явуулахаас сэрэмжилж, стратегийн асуудал бүрээр ойлголцох нь илүү сайн болно доо.