Гар утасны болон компьютерын төхөөрөмжүүдийн амьд харилцаа манай зуунд аажмаар хоёрдгуаарт тавигдаж байна. Сэтгэл судлаачид болон багш нар, эцэг эхчүүд түгшүүр дэлдэж байна. Энэ нь хүүхдүүд ном бага уншиж, найз нөхөдтөйгөө цөөн уулзалдаж, чухамдаа идэвхитэй болон оюун ухаан хөгжүүлэх тогтлоомнуудаас татгалзаж байгаатай холбоотой түгшүүр юм.

Тэд чөлөөт цагаа компьютерын ард болон Интернетийн роликуудыг харахад зарцуулдаг. Тиймээс сурагчдын дунд их нэртэй байсан ширээний тоглоомуудаар тэдний анхаарлыг татахаар Санкт-Петербургийн нэг  клубт шийджээ. Тэдгээр тоглоомнууд нь маш сонирхолтой, танин мэдэхүйн чанартай, хамгийн гол нь “амьд” харьцаа юм. Хүүхдүүд бага ч болов цахим дэлгэцнээс хөндийрч, хамтдаа цагаа өнгөрөөж байна.

Гоёмсог хасаанууд, гоё дүрсүүд, тод өнгийн газрын зурагнууд болон чадварлаг зурсан тоглоомны талбай. Хүүхдүүд сэтгэн бодох ертөнцид орж, математикийн хүнд бодлогууд болон цэргийн стратегийг боловсруулна. Дайн байлдаанд дуртай хүүхдүүд ширээний нөсөр тулалдааны талбарт тулалдана. Энд үлгэрийн баатруудын уур хилэн нь бадарсан луунуудтай болон вампируудтай тулалдаан төдийгүй гийчдээс ертөнцийг аврах тулаан болж байна.

Хэн нэгэн аймшигт өвчний вакцин хайж байхад, нөгөө нэг нь эрчим хүний энергийг орлох эх үүсвэрийг эрэлхийлнэ. Мөн энд дэлхий дахинд нэртэй “Мафия”, “Монополия”, “Твистер” тоглоомнууд байна. Тоглоомны жагсаалтанд 8 нас хүртэлх хүүхдүүдэд зориулсан 300 төрлийн хйарцагнууд байна. Сүүлийн үед эдгээр тоглоомоор дуртайя гэр бүлээрээ тоглодог болсон ажээ. Энэ бол сайн хэрэг.

Энэ нь эцэг, эхчүүд болон хүүхдүүдийн хооронд нийтлэг сонирхолтой байгаагаас гадна томчууд өөртөө хүүхэд чанараа хир удаан хадгаласнаас шалтгаалан янз бүрийн салбаруудад амжилтанд хүрдэг. Юутай сэтгэл зүйчид ингэж үздэг ажээ. Тэд бас амьд харилцааг өөр юу ч орлож чадахгуй гэж үздэг. Тиймээс оросын иргэд ширээний тоглоомуудыг илүүд үзэж байна. тэгээд ч аль тоглоомын клубт шинэ танилтай болж болно шүү дээ.

Өнөөдөр оросын хотуудад тодорхой өдрүүдэд, жишээлбэл, сонирхолтой “Мафи “ тоглоомоор шөнөжин тоглож болох клубууд нээгдэж байна. Олон кафенуудад ширээний тоглоомнуудыг санал болгож байна. Энд даам, шатар, “Монополия”, “Скрабл” зэрэг байна. Ширээний ард сууж анхилуун үнэртэй цай захиалж, шавиагаа ханатал тоглоорой. Хамгийн гол нь бүгдээрээ хамт, бие биенийхээ нүдийг харах нь чухал. Дашрамд хэлэхэд, ихэнхи кулбуудэд бичигдээгүй хууль байдаг: ямарч компьютер, гар компьютер болон гар утас үгүй. Бүгд үүнийгээ орохдоо үлдээдэг.

Цагаа идэвхитэй өнгөрүүлэх сонирхолтой хүмүүсийн хувьд олон төрлийн гайхамшигтай наадгайнууд байдаг. Жишээ нь, ширээний теннис, агаарын хоккей, агаарын динамик хоолой, хаданд авирах зэрэг. Эдгээр нь бараг л спортын төрөл бөгөөд маш их сэтгэл хөдлөм. Эцэст нь, хэлэхэд юу тоглох нь чухал биш, хамгийн гол нь хамтдаа бодит амиьдрал дээр тоглох нь юу юунаас чухал юм.