Хятад улс дэлхийн гадаад худалдааны дайнд тэргүүлэх нь даяаршлын эдийн засагт тэргүүлэхэд бас нэг том алхам болох юм. Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер тайлбарлахдаа, Хятад улс нь АНУ-ыг дэлхийн худалдааны тэргүүлэх гүрнийх нь хувьд гүйцэж түрүүлсэн.“Блумберг “агентлагийн ажил хэрэгч мэдээнүүдэд өгүүлснээр, 2012 онд Хятадын худалдааны нийт хэмжээ 3,87 их наяд долларт хүрчээ. Тэгвэл АНУ-ын экспорт-импортын операцууд нь үүнээс доогуур бөгөөд 3,82 их наяд долл. байна.

АНУ нь Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш дэлхийн худалдааны томоохон гүрний нэг болсон юм. Одоо дэлхийн худалдаанд хүчний харилцааны эрс өөрчлөлт гарч байна. АНУ БНХАУ-д байр сууриа тавьж өгөв. Өнгөрсөн жил Хятад улс ддэлхийн 127 оронтой худалдааны харилцаа тогтоосон.АНУ үндсэндээ дэлхийн 76 оронтой худалдааны харилцаатай. Ингэхдээ Хятад болон АНУ-ын чансаа зургаан жилийн хугацаанд хоорондоо байраараа солигдсон. Үүнийг Яков Бергер анхаарч, дараах прогнозыг өгүүлж байна.

«Энэ зам бол дэлхийн тэргүүлэх гүрэн болохын тулд тавьсан Хятадын зам юм. Одоо тэр АНУ-аас ДНБ-ний асуудлаар нилээд хоцорч яваа юм. Хятадын ДНБ нь өнөөдөр америкийн тал орчим байна. Түүнээс гадна Хятад улс америкийг бараа, үйлчилгээгээрээ гүйцэд түрүүлэх цаг ойртож байна. Эдгээр үйлчилгээнүүд нь аажимдаа Хятадын гадаад худалдааны өндөр технологитой үйлчилгээ болж хувирч байгаа юм. Ингэхдээ хамгийнэ хямд төдийгүй орчин үеийн, шинэчлэгдсэн үйлчилгээнүүд байна» гэж Яков Бергер хэллээ.

АНУ Хятадыг өөрийн бодит гол өрсөлдөгчийн хувиар нэг бус жил үзэж байна. Үүнээс үзэхэд, сөргөлдөөн янз бүрийн салбарт өсөх нь гарцаагүй юм. Хятад улс дэлхийн худалдааны лидер болох нь тэдгээрийн харилцаанд шинэ хүндрэлүүдийг бий болгож буй юм гэж Яков Бергер үзэж байна.

«Мэдээж хэрэг, дэлхийн утгаараа ийм өрсөлдөөнийг АНУ яасан ч тэсвэрлэхгүй бөгөөд бүхий л чадлаараа эсэргүүцэх болно. Хятад өөрийн зүгээс өөрийн хүчин чадал, эдийн засгийг мэдэрч, үүнийн хариуд бусад салбаруудад түрэмгий бодлогыг явуулж байна. Зэвсгээр хөөцөлдөөх нь эрчимжиж байна, ингэхдээ Хятад бүс нутгийн болон дэлхийн томоохон цэргийн гүрэн болохыг эрмэлзэж байна. Мэдээжээр, энэ байдал нь харилцаануудыг хурцатгаж, зэвсэгт мөргөлдөөнүүдэд хүргэхийг үгүйсгэхийн аргагүй юм. Магадгүй АНУ-тай шууд биш ч гэсэн, АНУ-ын холбоотнууд болох бусад орнуудтай, тухайлбал, америкийн хамгаалалтанд найдаж байгаа Японтой сөргөлдөж болох юм» гэж Яков Бергер тэмдэглэн хэллээ.

Хятад улс одоогийн байдлаар АНУ-аас худалдаагаар ялж байна. Ингэхдээ АНУ руу жишиг үнээс доогуур үнэтэй экспортлодог олон арван тэрбум долларын худалдааны эргэлтийнхээ тооцоог хараахан гаргаж амжаагүй байна. Түүнчлэн, 2012 онд АНУ-ын хүчтэй шахалт дарамтан дор юаний ханшийг эрс нэмэгдүүлсэн. Эл байдал нь Хятадын гадаад худалдааны статистикийг эрс муутгасан.

Эдгээрээс үзэхэд АНУ нь Хятадын эсрэг худалдааны болон валютын дайнаа ширүүсгэх бололтой. Үүнд нэг баримт дурдахад: Хятад улс гадаад худалдааны лидер болсон тухай мэдээ нийтлэгдсэн тэр өдөр хятадын өндөр технологийн салбарын дөрвөн компани америкийн хоригт орсон юм. Энэ бол “Поли текнолоджис”, “Би-эс-ти текнолоджи энд трейд компани”, нарийн машин угсралтын бүтээгдэхүүний импорт-экспортын компани”/Си-пи-эм-ай-и-си”/ болон “Далянь санний индрастриз” /Эл-ай-эм-эм-ти/ зэрэг компани юм.