Орос улс бусад улс оронтой үр бүтээлтэй адил тэгш хамтран ажиллахгүй бол хөгжиж чадахгүй гэж ерөнхийлөгч Владимир Путин оросын дипломат ажилтнуудад төрийн шагнал гардуулах ёслол дээр мэдэгдэв. Өчигдөр 2-р сарын 11-нд Орос улсад Дипломат ажилтны өдрийг тэмдэглэв. ОХУ-ын ГХЯ-аас үйл ажиллагаандаа удирдлага болгох үндсэн зарчмуудыг гадаад бодлогын шинэчлэсэн үзэл баримтлал тодорхойлсныг Путин дурдав. Баримт бичгийн төслийг ерөнхийлөгчийн тамгын газарт өргөн барьсан байна.

Оросын дипломат үйл ажиллагаа олон улсын эрх зүйг ямагт шинэ шатанд гаргахын  төлөө байна. Олон улсын аюулгүй байдлын ашиг сонирхолыг хохироолгүй хөгжихийн төлөө байна гэж ерөнхийлөгч онцлоод

«Бид байдлыг бэхжүүлэх, олон улсын харилцааг урьдчилан харахын шинж чанартай болгох,аюулгүй байдлын нийтийн хуваагдашгүй системийг төлөвшүүлэх чиг бодлогоо хойшид ч хатуу тууштай баримтлан явуулах ёстой. Мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулах идэвхтэй ажлаа цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй. Мөргөлдөөн намжих байтугай олшрон даамжирч байна. Олон улсын эрх зүйг дээдлүүлэх зарчмыг нарийн чанд мөрдөх нь чухал. Түүнчлэн НҮБ-ын тэргүүлэх үүргийг ам хэлэн дээр биш үнэн хэрэг дээр хангах хэрэгтэй» гэв.

Ерөнхийлөгч өнөө дэлхийд дипломат үйл ажиллагааны үүргийг ерөнхийд нь хөндөн яриад үйл ажиллагаа аажмаар хувьсаж байгааг тэмдэглэв. «Сонгодог дипломат үйл ажиллагаа нэлээд өөрчлөгдсөн.Та бүхэн одоо эдийн засаг, үйлдвэр худалдааны хэлхээ холбооны хөгжил, хэтийн төлөвтэй шинэ зах зээлийг нээх асуудал дээр ажиллаж байна.

Эрчим хүч, хүнсний аюулгүй байдал болон иргэний нийгэмтэй харилцан ажиллах, эх орон нэгтнүүдээ дэмжих асуудлыг үүнд нэмж болно. Орос хэлний байр суурийг бэхжүүлэх, Орос улсын нааштай дүр төрхийг хилийн чанадад сурталчлан ахиулах зэрэг «зөөлөн хүчний» механизмыг үнэн зөв ашиглах явдал чухал ач холбогдолтой болж байна» гэж Владимир Путин хэллээ.

Эдгээр зарчмыг Кремлийн тамгын газарт хэлэлцүүлэхээр оруулсан гадаад бодлогын шинэчлэсэн үзэл баримтлал агуулж байна гэж Владимир Путин мэдээлэв.

ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэхдээ яамны ажлын бүх чиглэлээр хийх тодорхой алхамуудыг боловсруулсан. Улс төрийн нөхцөл байдлын тухайд гэвэл Орос улс үзэл санаагаа тулган хүлээлгэлгүй хувьсах хөгжлийн төлөө байна. Энэ нь Ойрхи Дорнод ба Хойд Африкийн байдалд бас хамаатай гээд «Бид аян замын цэргээ бүс нутаг руу явуулж ээлжит «афганистан» гэгчийг бий болгохгүй. Хэрхэвч тэгэхгүй. Бид хууль ёсны удирдлагатай ажиллаж, бүс нутгийн бүх улс оронтой харилцана» гэж тэмдэглэв.

Ойрын жилүүдэд эдгээр зарчимт хандлагыг ОХУ «их найм», «их хорь» болон БРИКС, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтуудыг даргалах явдалтай холбон үзэж ахиулах юм.