Өмнөд Солонгосын засгийн газар БНАСАУ цөмийн 3 дахь туршилт хийснийг өнөөдөр шийдвэртэй буруушаав. Туршилт НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг зөрчиж, бүс нутгийн энх тайван, тогтонги байдалд аюул учруулж, дэлхийн хамтын нийгэмлэгийг шууд өдөөн хатгаж байна гэж БНСолонгос Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн яаран хийлгэсэн хуралдааны дүнгээр батласан албан ёсны мэдэгдэлд өгүүлжээ. Ерөнхийлөгч Ли Мён Бак хуралдааныг даргласан байна.

Дэлхийн хамтын нийгэмлэгийн шаардлагыг үл тоомсорлох явдал ноцтой хор холбогдолтой болохыг Сөүл Пхеньянд анхааруулсныг баримт бичигт тэмдэглэжээ.

Өмнөд Солонгос БНАСАУ-ыг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзуулахын тулд НҮБ-ын АЗ-ийн шугамаар явуулах үйл ажиллагаанг оролцуулан болоцоотой бүхнийг хийнэ гэж ерөнхийлөгч онцлов.

Умард Солонгосын нутаг дэвсгэр лүү байг сөнөөж мэдэх алсын тусгалтай пуужингуудаа ахар богино хугацаанд байрлуулахыг засгийн газар оролдоно гэж баримт бичигт онцлон тэмдэглэв.