Орос улсын Алс-Дорнодын нутаг дэвсгэрт Умард-Солонгосын цөмийн туршилттай холбоотой ямар нэгэн газар хөдлөлт бүртгэгдээгүй байна. Энэ тухай өнөөдөр “Интерфакс” агентлаг ОХУ-ын Алс-Дорнодын бүс нутгийн төвийн гаргасан мэдээг иш татан уламжилжээ. Оросын ус цаг уурын “Росгидромет” албаны уламжилснаар, тус нутагт цацрагийн байдал хэвийн хэмжээнд байгаа байдалд байнга хяналт тавьж байна.
Орос улсын Алс-Дорнодын цацрагийн болон сейсмологийн байдал БНАСАУ-ын цөмийн туршилтын дараа хэвийн хэмжээндээ байна

© Фото: «Вести.Ru»