БНАСАУ Хятадын “хатуу анхааруулгыг” үл тоомсорлон өнөөдөр цөмийн туршилт явуулсан нь Пхеньяны хувьд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах болно. Энэ тухай Франс пресс агентлаг НҮБ- ын Нью-Йорк дахь төв байрнаас хятадын дипломат ажилтаны мэдэгдэлийг иш татан уламжилжээ.Түүний үзэж байгаагаар, одоо Хятад, Орос болон АНУ нь НҮБ-ын АЗ-д БНАСАУ-ын байр суурийг чангатгах тухай шуурхай тохиролцоонд хүрэх ажээ.

“Одоо БНАСАУ-ын хийж байгаа алхам нь хятадуудын хувьд том дуудлага болж буй юм. Саяхан зөвлөлдөх уулзалтууд болсон бөгөөд Хятад, Орос болон АНУ одоо хатуу арга хэмжээ авах талаар яаран тохиролцоно “ гэж ФП агентлагт уламжлав.

НҮБ-ын АЗ-ийн умардын цөмийн туршилтын асуудлаархи хуралдаан Нью-Йоркд өнөөдөр москвагийн цагаар 18.00 эхлэнэ.