Өнөөдөр Умард-Солонгосын явуулсан цөмийн туршилтууд нь олон улсын энх тайван болон аюулгүй байдалд бодит заналхийлэл болж байна гэж Франс Пресс агентлаг МАГАТЭ-гийн төлөөлөгчийн хэлсэн үгийг иш татан уламжилжээ. Умард-Солонгос KCNA агентлагийн уламжилж байгаагаар, “бичил оврын төхөөрөмжийн“ туршилт амжилттай болсон гэжээ. Өмнөд-Солонгосын шинжээчдийн үзэж байгаагаар, цөмийн туршилтуудын хүчин чадал 6-7 килотонн байжээ.