БНАСАУ газар дор цөмийн туршилтыг амжилттай явууллаа гэж умард-солонгосын KCNA агентлаг өнөөдөр уламжлав. Мэдээнд “жижиг оврын төхөөрөмжийн “туршилт амжилттай төлөвлөгөөний дагуу явагдсан гэжээ. Цөмийн туршилтууд нь үндэсний аюулгүй байдал болон БНАСАУ -ын тусгаар тогтнолыг хамгаалах арга хэмжээнүүдийн хэсэг аж. Тэдгээр нь “тус БНУ- ын энхийн зорилгоор хиймэл дагуул хөөргөх эрхийг зөрчихөд хүргэсэн дайсагнагч АНУ-ын эсрэг чиглэгдсэн юм “ гэж KCNA цохон тэмдэглэжээ.

Өмнөд-Солонгосын БХЯ-ны уламжилснаар, дэлбэрэлт нь 6-7 килотонны хүчтэй байжээ. Өмнө нь яамны төлөөлөгч Ким Мин Сук 10 килотонны тухай ярьжээ.

Гэрэл зураг