НҮБ-ын Ерөнхий нарийн бигчийн дарга Бан Ги Мүн даваа гаригт сирийн сөрөг хүчнийхний удирдагч Моаза аль-Хатибын тавьсан яриа хэлэлцээрүүдийн тухай саналд тус улсын засгийн газрыг эерэг хариу өгөхийг уриалав. Тэрээр Олон улсын харилцааны асуудлаархи зөвлөлийн хуралдаан дээр хэлсэн үгэндээ, аль-Хатибын тавьсан саналыг “зоригтой” хэмээн нэрлэв.

Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр, энэ нь “алдаж болохгүй боломж юм”. Эл асуудлаар нэгдсэн байр суурь үгүй НҮБ-ын АЗ нь “ үүнээс хойш асуудлын гадна байж хэрхэвч болохгүй “гэжээ. АЗ-д Сирийн улс төрийн шилжилтэнд орох параметрыг боловсруулах шаардлагатай байна гэж тэр нэмж хэллээ. Бан Ги Мүн мэдэгдэхдээ, “арабын ертөнцийн ард түмнүүдэд бодит өөрчлөлтүүд хийх шаардлагатай болохоос хязгаарлагдмал, өөрчлөлтүүд биш юм”гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Сирийн үндэсний сөрөг хүчний болон хувьсгалын эвслийн тэргүүн Моаз аль-Хатиб сирийн эрх баригчдад яриа хэлэлцээрийг тус улсын засгийн газрын эсрэг бослогт оролцсоныхоо төлөө баривчлагдаад байгаа хүмүүсийг сууласан тохиолдолд тус улсын байдлыг хэвийн болгох тухай харилцан хэлцэлийг эхлүүлэх тухай саналыг тавьжээ. Дамаск сөрөг хүчний удирдагчийн саналыг няцаан, яриа хэлцэлд бэлэн байгаа, гэхдээ ямар нэгэн урьдчилсан болзолуудгүйгээр гэж мэдэгдэв.