Умард-Солонгос мягмар гаригийн өглөө цөмийн шинэ туршилт явууллаа гэж Франс пресс агентлаг уламжилжээ. Өмнөд-Солонгосын болон японы сейсмологчид орон нутгийн цагаар 11:57 минутанд /Гринвичийн цагаар 02:57 / 4,9 -5,1 баллтай умард-солонгосын Пхунгэри цөмийн полигонд төвтэй газар хөдлөхийг тодорхойлжээ. АНУ-ын газар зүйн албанаас мэдэгдэхдээ, уг хөдлөлтийн идэвхитэй байдал газрын гүний ганцхан км-т бүртгэгдсэн бөгөөд байгалийн газар хөдлөлтийн үед ийм шинж илэрдэггүй байна.Түүнчлэн хятадын мэргэжилтэнүүд энэ бол “таамаглаж байсан дэлбэрэлт” байсан гэж мэдэгджээ.

“Сейсмологийн эл идэвхитэй байдал нь Умард-Солонгос улс цөмийн туршилт явуулсныг гэрчилж байна гэж өмнөд-солонгосын “Ёнхап” агентлаг өмнөд-солонгосын ГХЯ-ны эх сурвалжийг иш татан уламжилжээ.

Нөгөөтэйгүүр, Өмнөд-Солонгосын төлөөлөгчид НҮБ-ын АЗ-д БНАСАУ-ыг цөмийн туршилт явуулсан тухай уламжилжээ. Өмнөд-Солонгосын талын мэдээлнээр, БНАСАУ нь 10 килотонны хүчин чадалтай цөмийн бөмбөгийн дэлбэлжээ. НҮБ-ын төлөөлөгчид эл мэдээг шалгаж байна гэж рйетэр уламжилжээ. Хэрвээ эдгээр БНАСАУ цөмийн гинэ туршилт явуулсан тухай мэдээллүүд хотлогдох юм бол олон улсын хамтын нийгэмлэгүүд Пхеньяны энэ алхамыг буруушаах юм.

Гэрэл зураг