Орос улс дэлхийн зах зээлээс худалдан авах алтны хэмжээгээр дэлхийд тэргүүлж байна. Сүүлийн арван жилд Төв банкандаа 570 тонн алт худалдан авчээ. Өнөөдөр «Блумберг» агентлаг Олон улсын валютын сангийн цоо шинэ тоо баримтуудыг үндэслэн энэ тухай мэдээлэв.

Худалдан авсан алтны хэмжээгээр дөрөвний нэгээр Орос улсаас хоцорсон БНХАУ хоёрт оров. Оросын эрх баригчдын алт худалдан авах бодлого улс оронд нь ашигтай болсныг мэргэжилтнүүд тэмдэглэжээ. 2000 оноос хойш алтны үнэ 400 хувиар өсөн нэмэгдсэн явдал ОХУ-ын удирдлагын санхүүгийн бодлого үнэн зөв байгааг нотлон харуулав.

«Дэлхийн даяар Төв банкууд санхүүгийн хямралаас гарахын тулд цаасан мөнгө яаран хэвлэн гаргаж, евро, долларт итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг бусниулж байгаа үед илүү найдвартай эд хөрөнгийг эрэж байна. Алт бол ийм гол эд хөрөнгө гэж « Блумберг» агентлаг тэмдэглэжээ.