Солонгосын «цөмийн зэвсэг» гэвэл Умард Солонгосын л цөмийн асуудлын талаар өгүүлж байна гэж боддог. Олонхи тохиолдолд үнэхээр тийм байна. Гэсэн ч Өмнөд Солонгост « цөмийн асуудал» бас тулгарсан юм.

Ёнхап мээдэллийн агентлагийн уламжласнаар 1974 онд гарын үсэг зурсан америк-өмнөд солонгосын цөмийн асуудлаархи хэлэлцээрийн хугацааг сунгах тухай америк-өмнөд солонгосын хэлэлцээ мухардмал байдалд оров. Мөн хэлэлцээрийн үйл ажиллагааны хугацаа 2014 онд дуусах юм..

Сөүл, Вашингтон хоёр хэрэглэсэн цөмийн түлшний асуудлаар тохиролцож чадахгүй байна. Өмнөд Солонгосын тал ийм түлш хадгалах агуулах дутагдаж байгааг зааж, биеэ дааж ахин боловсруулах эрх өөртөд нь олгохыг шаардаж байна.Эдүгээ Өмнөд Солонгост бараг 14 мянган тоон хэрэглэсэн цөмийн түлш нөөцлөгдсэн хийгээд хэмжээ нь өсөн нэмэгдсээр байна. Удахгүй хадгалах газар үгүй болно гэж солонгосын засгийн газрын төлөөлөгчид мэдээлжээ.

Гэвч АНУ цөмийн зэвсэг ахин боловсруулах зөвшөөрөл Сөүлд өгөх гээгүй. Ахин боловсруулах үйл явцад цөмийн цэнэгийн нэг хэсэг болох плутоний авч болоход хэргийн учир оршино. Зэвсгийн плутоний авч үл болох ахин боловсруулах технологийг хэрэглэнэ гэж солонгосын инженерууд ба хэлэлцээ хийгэгчид батлан илэрхийлжээ. Гэвч Вашинтон үүнд гутрангүй хандаж байна.

Ингэж хандах учир үндэс байгаа. 1970-ад онд өөрийн цөмийн зэвсэг бүтээхийг Сөүл шаргуу оролдсон билээ. Тухайн үед Умард биш Өмнөд Солонгос Солонгосын хойгт цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөж эхлэжээ. Харин 1970-д онд америкийн шахалтаар өмнөд солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоосон юм.

Гэвч солонгосын инженерууд уран, плутонийг ахин боловсруулах туршилт хийж байна гэсэн мэдээлэл хэвлэлд байн байн нэвтэрч байна. Сүүлчийн мэдээлэл 2004 онд тархсан билээ.

Зүүн Азийн байдал цөмийн зэвсгийг дэлгэрүүлэх төлөвтэй холбогдон Вашингтоныг бухимдуулж байна. Умард Солонгосын цөмийн хөтөлбөр цөмийн зэвсгийг бүс нутаг даяар тархаах уршигтай болж мэднэ. Тухайлбал Умард Солонгос цөмийн зэвсэгтэй болосны хариуд Япон улс цөмийн зэвсгээ бүтээсний дараа Өмнөд Солонгос атомын бөмбөгтэй болно. Гэсэн ч эхлээд Өмнөд Солонгос, дараа нь Япон, Умард Солонгос улсууд цөмийн зэвсэгтэй болж магадгүй.

Ийм хувилбар сэтгэл түгшүүлсэн учир Вашингтон хэрэглэсэн цөмийн түлш дахин боловсруулах боломж Сөүлд олгохгүй байна. Өмнөд Солонгос АНУ-тай зохих хэлэлцээр байгуулахгүй бол атомын энергиэ бүрэн ашиглаж чадахгүй. Өмнөд Солонгост АЦС-уудын үйлдвэрлэж байгаа цахилгаан бараг 40 хувь эзлэж байна. Иймээс хоёр тал эрт орой нэгэн цагт харилцан найр тавих шийдвэр гаргах бололтой.

Нөгөө талаас цөмийн зэвсэг тархаж байгааг АНУ Өмнөд Солонгосын хоорондын маргаан харуулав. Тухайн үед дан их гүрэн улсууд л цөмийн хөтөлбөрийг зохиох зарлагыг дааж чадах байсан. Харин одоо хүссэн арваад улс цөмийн зэвсэгтэй болж мэднэ. Цөмийн зэвсгийн тархалтыг хязгаарлах олон улсын механизм сайн биш байна.