Оросын ачаа тээврийн «Прогресс» сансрын хөлөг өнөөдөр Байконур сансрын хөлгийн буудлаас Олон улсын сансрын станц руу нисэх юм. Тэр мөн станц болон багийн гишүүдэд ачаа тээш тээвэрлэнэ.

М-18М сансрын хөлгийг залгасан «Союз-У» зөөгч пуужинг москвагийн цагаар 18:41 минутад Гагарины хөөргөх талбараас нисэх тухай Холбооны сансрын агентлаг мэдээллээ.

Ачаа тээврийн сансрын хөлгийг ОУСС-тай дөнгөж 6 цагийн дотор залгана. Урьд «Прогресс» сансрын хөлөг нисч гарснаасаа хойш хоёр бүр гурван хоног өнгөрсний дараа ачааг тойрог замд хүргэж байсан. «Залгах ажиллагааг удирдах хоёр технологи манайд байна. 6 буюу 25 цаг өнгөрсний дараа залгаж болно» гэж Нислэгийг удирдах газрын шинжээч тайлбарлан хэллээ.

Мэргэжилтнүүд хэдэн жилийн турш шинэ бүдүүвчийг боловсруулж, дэлхийн нөхцөлд туршиж, сансрын нисгэгчидтэй авч үзэж хэлэлцсэн гэж тэрээр мэдээлэв. Сансрын хөлгийг 6 цагийн дотор залгаж амжихгүй бол хоёр хоногийн бүдүүвчийг хэрэглэнэ гэж шинжээч тодруулан хэллээ.

« Прогресс М-18 М» станц ба багийн гишүүдийн ажил амьдралд шаардагдах янз бүрийн 2,5 тонн гаруй ачаа түүний дотор станцад түлш, тоног төхөөрөмж, сансрын нисгэгчдэд хүчил терегч, ус, хувцас хунар, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх юм.