АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама конгресст өргөн барих жил дутмын илгээлтдээ стратегийн цөмийн зэвсгийг цаашид хорогдуулахыг уриалах бодолтой байна. Америкийн ХМХ уламжласнаар Обама стратегийн цөмийн цэнэгийн тоог барагцаалбал гуравны нэгээр хорогдуулахаар цэргийн командлалтой тохиролцсон байна. Тэгснээр улс орныхоо аюулгүй байдлыг хохироолгүй нэлээд их хэмжээний хөрөнгөө хэмнэж болно гэж тэрээр үзэж байна. Эдүгээ АНУ цөмийн 1,7 мянган цэнэгтэй. 2010 онд ОХУ АНУ-ын ерөнхийлөгчдийн гарын үсэг зурсан СДЗ-ийг хорогдуулах тухай Гэрээнд заасан ёсоор талууд долоон жилийн дотор цөмийн цэнэг нийт 1550, стратегийн тээгчийг 800 хүртэл хорогдуулах юм. Маргаагш Обама жил дутмын илгээлтээ конгресст өргөн барих юм.