2012 оны үр дүнгээр Хятад улс дэлхийн бараа таваарны худалдааны хүрээнд АНУ-аас тэргүүлж, 1-р байр эзлэсэн тухай өчигдөр Bloomberg агентлаг АНУ-ын худалдааны яам болон БНХАУ-ын Гаалийн удирдах газрын тоо баримтуудыг үндэслэн мэдээллээ.

Өнгөрсөн онд АНУ-ын экспорт импорт 3,82 триллион (ДНБ-ний барагцаалбал дөрөвний нэг), Хятадынх 3,87 триллион (2011 оны ДНБ-ний тэн хагас гаруй) болжээ. Гэвч үйлчилгээг оролцуулвал АНУ-ын худалдааны хэр хэмжээ урьдын нэгэн адил хятадын худалдаанаас хэтрэв. Худалдааны эрчимтэй өсөлтийн нөхцөлд энэ арван жилийн сүүлээр европын орнууд Хятад улстай улам идэвхтэй хамтран ажиллах юм. Тухайлбал Германи Францад нийлүүлэх бараа таваарыг бодоход Хятадад хоёр дахин илүү их хэмжээний бараа энэ арван жилийн сүүлээр нийлүүлнэ.

Бүр 2009 онд Хятад улс дэлхийн хамгийн том гадаадад гаргагч болсон юм. Харин АНУ дэлхийн тэргүүлэгч худалдан авагч байсаар байна. Эдүгээ Хятад улс эрчим хүчний нөөцийн хамгийн том хэрэглэгч болсон хийгээд шинэ машины хамгийн том зах зээл, их хэмжээний алт валютын нөөцтэй улс юм.