Өмнөд Хятадын тэнгист Хятад улсын ажиллагаанд хяналт тавихын тулд Япон тус тус 11 сая долларын үнэтэй шинэ эргүүлийн хөлөг онгоцуудыг Филиппинд бэлэглэхээр шийдвэрлэсэн тухай өнөөдөр японы ХМХ уламжиллаа.

Японы засгийн газар эдгээр хөлөг онгоц үйлдвэрлэх зарлагыг 2013 оны төсөвт оруулах төлөвлөгөөтэй байна. Хичнээн олон хөлөг онгоц бэлэглэх тухай мэдээлээгүй. Түүнчлэн японы эргийн харуул филиппиний ба вьетнамын тэнгисчдийг Зүүн-өмнөд Азийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хамтын ажиллагааг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд сургах юм.

Япон, Филиппин улсууд нутаг дэвсгэрийн асуудлаар Хятад улстай бас маргалдаж байна.

Филиппин Вьетнам хоёр улс Өмнөд Хятадын тэнгисийн арлуудыг тойрон гарсан маргаанд оролцож байгаа Зүүн-өмнөд Азийн орнууд юм. Спратли (хятадаар Наньша) арлууд болон Скарборо (хятадаар Хуанъянь) усан дорхи хад маргааны гол бай болсон.

Япон улс Зүүн Хятадын тэнгисийн Сенкаку(Дяоюйдао) арлуудын асуудлаар Хятадтай маргалдаж байна. Эдгээр хоёр орны харилцаа ялангуяа 2012 оны 9-р сард Япон олтригийн хэдэн арлыг улсын мэдэлд авснаас хойш эрс хурцдав. Энэ нь эдгээр арлыг угаасаа хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн үзэж байгаа Бээжингийн эрс эсэргүүцэл төрүүлсэн юм.