ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев Оросын буддын шашны байгууллагуудад билгийн улирлын шинэ жилийн мэнд хүргэж, тэдгээр шашин хоорондын яриа хэлэлцээг хөгжүүлэхэд зохих үүрэг гүйэцтгэж байгааг тэмдэглэсэн тухай засгийн газрын хэвлэлийн алба мэдээллээ.

Буддын шашны байгууллагууд нийгмийн амьдрал болон нийгмийн тулгамдсан асуудлын хэлэлцүүлэгт оролцож байгаа нь чухал гэж Медведевийн баярын цахилгаан утсанд өгүүлжээ. Эдгээр байгууллагаас өсвөр үеийнхэнд их анхаарал тавьж, залуучуудыг үнэ цэнэт зүйл, энэрэл, тэсвэр тэвчээрт сурган хамруулж байгааг ерөнхий сайд тэмдэглэв.

Цагаан сар бол түвдийн буддын шашны жилийн гол зургаан баярын нэг юм. Мөн өдөр сүсэгтнууд сайн сайхан бүхнийг ба арвин ургац, шинэ жил амгалан тайван болохыг хүсэн өрөөж мөргөл үйлддэг. Могой жил өнөөдөр эхэлж 2014 оны 1-р сарын 31-нд өндөрлөх юм.