Умард Солонгос улс орныхоо түүхэнд цөмийн туршилт 3 дахь удаагаа хийнэ гэсэн дүгнэлт дэлхийн хамтын нийгэмлэгээс маш яаран хийсэн байна гэж өнөөдөр өмнөд солонгосын ХМХ умард солонгосын сонины мэдээллээс иш татан уламжиллаа. Манай орон цөмийн 3 дахь туршилт хийх төлөвлөгөөтэй байна гэсэн дүгнэлт АНУ ба дайсагнах хүчин яаран хийсэн» гэж умард солонгосын суртал нэвтрүүлгийн Tongil Sinbo долоо хоног дутмын өнөөдрийн мэдээлэлд өгүүлжээ.

«Идэвхтэй үр бүтээлтэй арга хэмжээ авах нь зайлшгүй чухал» гэж Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны хэлснийг өрнөдийн хэвлэл буруу ойлгож тайлбарлсан байна. Эдгээр арга хэмжээ «хэн нэгнийг айлган сүрдүүлэх биш улс орныхоо ашиг сонирхолыг хамгаалах зорилготой» гэж сонин онцлов.

Цөмийн туршилтыг бэлтгэн дуусгаж, 1-р сарын 29-өөс улс орондоо цэрэг дайны байдал тогтоох хэрэгтэй гэж энэ оны 1-р сарын сүүлээр Умард Солонгосын удирдагч мэдэгдсэн билээ. НҮБ-ын АЗ Умард Солонгос НҮБ-ын тогтоолыг зөрчин хиймэл дагуул бүхий пуужинг туршсантай холбогдуулан тус улсын эсрэг хоригийг өргөжүүлэн чангатгасан тухай урьд өмнө мэдээлсэн билээ.