Сирийн сөрөг ба хувьсгалт хүчний үндэсний эвслийн тэргүүн шейх Ахмед Муаз аль-Хатыб ерөнхийлөгч Башар Асадын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Fasebook олон нийттэй харилцах сүлжээний эвслийн хуудаст нийтлүүлсэн мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Сөрөг хүчин хэлэлцээ улс орныхоо хойд нутагт хийхийг санал болгосон гэж мэдэгдэлд тэмдэглэжээ. Баривчлагдсан сөрөг хүчний төлөөлөгчдийг олж, нэр усы нь зарлан мэдээлэх болон аюулгүй байдлаа бодож Сири улсаас зугтаж явсан дүрвэгчдийн асуудал эрх баригчдын төлөөлөгчидтэй хийх хэлэлцээний сэдэв болох ёстой гэж Аль-Хатыб үзэж байна.

Өрнөдийн ХМХ уламжласнаар өчигдөр Каирт аль-Хатыб НҮБ ба Арабын орнуудын холбооны сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Лахдар Брахимитай уулзсан юм. Тэд эрх баригчидтай хэлэлцээ хийх тухай аль-Хатыбын саналыг харгалзан сөрөг хүчний эв нэгдлийн асуудлыг хэлэлцэв. Эвсэлд нэгдсэн сөрөг хөчний нэг хэсэг нь хэлэлцээ хийхийг эсэргүүцсэн тухай үүний өмнө мэдээлсэн билээ.

Сири улсад эрх баригчид, сөрөг хүчний хоорондын мөргөлдөөн 2011 оны 3-р сараас хойш үргэлжлэсээср байна. НҮБ-ын тоо баримтуудаас харахад мөргөөлдөөнд 60 мянга орчим хүн амь үрэгджээ. Энэ завсар оросын дипломат үйл ажиллагаа талуудыг энх тайван яриа хэлэлцээ хийхэд албдахад чиглэгдсэн юм. Энэ оны 2-р сарын эхээр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров аль-Хатыбтай Мюнхений бага хурлын үеэр уулзсан билээ. Хатыб Москвагийн байр суурь ба тус улсын байдалд өгсөн үнэлгээг илүү сайн мэдэхийг эрмэлзэж байгаа нь мэдрэгдсэн гэж Сергей Лавров хэлэлцээний дүнгээр мэдээлжээ.