Пентагоны нууцласан илтгэл Европт ПДХ системийг байрлууах төлөвлөгөө нь өө сэвтэй байгааг тусган харуулсан тухай АП агентлаг мэдээллээ. БХЯ-ны шинжээчдийн дүгнэлтийг засгийн газар тайлагнах газраас конгрессын гишүүдэд зориулан бэлтгэсэн илтгэлд товчхон тодорхойлжээ. Тухайлбал Румын,Польш улсууд ПДХ системийн нэг хэсгийг байрлуулахад тохиромжтой биш байна гэж илтгэлд өгүүлжээ. АНУ системээ Польшид үр бүтээлтэй ажиллуулахын тулд нислэгийг хурдасгах үед амдан сөнөөх пуужин зохион бүтээх ёстой. Гэвч энэ үзэл санааг хэрэжүүлэх аргагүй гэж Пентагон үзэж байна. Байрлуулах газрыг өөрчилж Хойд тэнгис дэх хөлөг онгоуудад байрлуулаж асуудлыг шийдвэрлэх бас нэгэн хувилбар оновчтой биш байна. Тэгэх нь Орос улстай харилцааг түгшүүртэй болгож мэднэ. ПДХ системийн нэг хэсгийг эдгээр хөлөг онгоцонд байрлуулвал амдан сөнөөгч пуужингийн нислэг оросын пуужингийн хөдөлгөөний даяалалд таарана. Энэ ПДХ систем Иран улсын эсрэг биш ОХУ-ын эсрэг чиглэгдсэн гэсэн Орос улсын сэжиг болгоомжлолыг мөн хувилбар бататгах юм.