ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин оросын буддын шашинтнуудад билгийн улирлын шинэ жилийн мэнд хүргэсэн тухай Кремлийн сайт мэдээлэв.Оросын буддын шашинтнууд Түвд, Монголын оршин суугчидтай хамт «Цагаан сар» - билгийн улирлын шинэ жилийг урд шөнө угтав. «Билгийн улирлын шинэ жилийн баяр «Цагаан сар» манай олон үндэстний Эх орны оюуны ба соёлын баялаг өвийн салшгүй нэг хэсэг болох эртний сайхан уламжлалтай юм. Мөн баяр сайхан сэтгэл санаа, шинэчлэл, цэцэглэлт хөгжлийн бэлгэ тэмдэг болсон» гэж баярын цахилгаан утсанд өгүүлжээ. «Буддын шашны байгууллагууд улс орныхоо амьдралд идэвхтэй оролцож, залуучуудын оюун, ёс суртахууны хүмүүжлэлийг боловсронгуй болгох ба шашин хоорондын яриа хэлэлцээг өргөжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа нь тэмдэглүүштэй» гэж ерөнхийлөгч заажээ. Буддын шашны байгууллагуудын өйл ажиллагаа нийгэмд энх тайван, иргэдийн зөвшилийг тогтоон төлөвшүүлэхэд чухал гэж Путин өгүүхлсэн байна. 1,5 сая орчим буддын шашинтан Орос улсад суудаг.