Сахагийн БНУ-ын ШУА-ийн бааз дээр суурилан анх удаагаа арслан зааны хадгалагдсан уураг тархийг шинжлэн судлах ажлыг явуулна гэж “Интерфакс” агентлаг уламжлав. 2-р сарын сүүлээр Сахад олдосон Юки нэртэй арслан зааны тугалын гавлын ясанд шинжилгээ хийсний дараа уураг тархи нь элдэмтдийн мэдэлд очих юм.

Юкигийн арьсаны зөөлөн эд анги сайн хадгалагджээ. Өмнө нь олдож байсан арслан заануудын уураг тархиуд нь хатаж, идээлсний улмаас авах боломжгүй байжээ. Судалгааны ажлыг Оросын ШУА-ийн биоанагаах ухааны тулгамдсан асуудлуудын хүрээлэнгийн болон Оросын ШУА-ийн Паеонтологийн хүрээлэнгийн болон тус БНУ-ын ШУА-ийн эрдэмтэд явуулах юм.

Ойролцоогоор арван мянган жилийн өмнө нас барсан залуу арслан заан Юкигийн цогцос нь 2011 онд Лаптевын тэнгисийн эргийн мөнхийн мөсжилтийн бүсээс холгүй олдосон юм. Судлаачид Юкийг махчин амьтнаас авсан шарханы халуунаас болж нас барсаныг тогтоосон. Эртний хүмүүс уг амьтны өөх тос, томоохон яс болон махнаас нь хэсгийг авч, бусдыг нь газар булсан байжээ.