Америкийн сенат Барак Обамагийн засаг захиргааны хоёр шинэ сайдыг бямба гаригт багтаан батлаж амжисангүй. Батлан хамгаалахын сайд Чак Хейгел болон ТТГ-ын захирал Жон Бреннаны хэлэлцүүлэг 2-р сарын 11-нд үргэлжилнэ. Хейгэлийн Израилийн хандлагад сэтгэл дундуур байдаг барууны бүгд найрамдахчууд түүнээс нарийн байцаалт авч байна. Бреннаныг эсрэгээр, ТТГ-ын терроризмтэй тэмцэдэг эргэлзээтэй аргуудаас ярьж өгөхийг ардчилагчид хүсч байна.

Хейгел болон Бреннан нарыг эцсийн дүнд батлах нь ойлгомжтой. Барууны бүгд найрамдахчууд, зүүний ардчилагчдад илүүрхэх боломж нь энэ юм. Хейгел бол 2009 онд өөрөө бүгд найрамдах намаас сонгогдсон сенатор. Гэхдээ намынхан нь түүнд дургүй.Бүгд найрамдахчуудын дунд түүнийг солгой болон үймээн дэгдээгч гэдэг. Тэр Иракийн дайны эсрэг, Ирантай дипломат яриа хэлэлцээр хийхийн болон ХАМАС-тай шууд хэлхээ холбоо тогтоохын төлөө байсан.

Пентагоны шинэ тэргүүн цэргийн байгууллагын төсөв дэндүү их байгаа бөгөөд үүнийг багасгах ёстой гэж үздэг аж. Гэхдээ Хейгелийн хамгийн гол асуудал өөр зүйлд байдаг . Нэгэн удаа тэр конгрессд түүний тодорхойлсноор, “еврейн лобби” дэндүү хүчтэй байна гэж хөнгөмсөг мэдэгдэл хийсэн. Тэгээд тэр өөрөө “АНУ-ын сенатор болохоос Израилийн сенатор биш” гэжээ. Үүний дараа түүнийг израилийн эсрэг үзэлтэй улс төрч болон антисемит гэж нэрлэх болсон.

Хэрэг дээрээ бол Хейгел нь Израильд санхүүгийн туслалцаа үзүүлэхийг дэмждэг байв. Тэгээд тэр Израилийн эсрэг биш, харин бүс нутагт олон төрлийн сонирхолыг тооцсон ухаалаг улстөрийн бодлогын төлөө байсан. Сенатад ардчилагчид олонхи нь юм.Тиймээс Хейгелийн хэлэлцүүлэг нэр дэвшигчийг хаахад хүргэхгүй болов уу.

Бреннан 2-р сарын 12,13-ны өдрүүдэд батлагдах байх. Ерөнхийлөгч Обамагийн терроризмтэй тэмцэх асуудлын зөвлөхийг “нисэгчгүй төхөөрөмжийн цохилтуудын” гол уран барилгач гэж үздэг.ТТГ- ын шинжээчийн 25 жилийн туршлагатай, араб хэлээр чөлөөтэй ярьдаг.Хэлэлцүүлэг дээр түүнийг ихэнхдээ террористуудад нисэгчгүй төхөөрөмжөөр цохилт өгөхдөө дээд зэргээр нууцалдаг гэж шүүмжилдэг.

Жинхэндээ нисэгчгүй төхөөрөмжүүд нь ардчилагчид төдийгүй бүгд найрамдахчуудын дунд маш их сайшаагддаг.Энэ тухай Вашингтоны Жоржтауны их сургуулийн профессор Кристофер Смит “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчтай ярихдаа:

«Бүгд найрамдахчууд тийм дайралтуудыг тэсч гардаг, яагаад гэвэл, терроризмтэй хатуу тэмцэхийн төлөө байдаг. Ардчилагчдад нисэгчгүй төхөөрөмж нь таалагддаг. Энэ бол бусад ажиллагаанас ялгаатай нь хөнгөн болон үр ашигтай арга юм. Энд их цаг болон нөөц шаардагдахгуй. Үүний жишээ Афганистан болон Ирак байна» гэв.

Бреннаныг ТТГ-ын тэргүүнээр томилсон нь Обамагийн терроризмын эсрэг урьталууд өөрчлөгдсөнийг гэрчилж байна гэж “Россия в глобальной политике “ /”Орос улс ба дэлхийн бодлого” / сэтгүүлийн ерөнхий редактор Федор Лукъянов тэмдэглээд

«Энэ бүгд нь Обамагийн засаг захиргааны нийтлэг бодлогод орж байгаа юм. Ялангуяа, ерөнхийлөгчийн засаг захиргааны хоёр дахь сонгуулийн хугацаанд.Томоохон арга хэмжээнүүд болон дайн дажин, цэрэг оруулах зэрэгт тэдний хоолны дуршил буураад байна. Ингэхдээ энэ нь БХЯ-ны сайдад нэр дэвшигч Хейгелд ч, Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшигч Керрид, тэрч байтугай Обамад нэгэн адил хамааралтай юм. Тиймээс нисэгчгүй онгоцны ажиллагаануудад, цэгэн цохилтуудад илүү анхаарал тавьж байх болно. Энэ утгаараа ТТГ-ын тэргүүнээр Жон Бреннан томилогдож буй нь бэлэгдэлтэй юм» гэлээ.

Хейгел, Бреннан болон АНУ-ын Төрийн шинэ нарийн бичгийн даргаар дөнгөж батлагдсан Жон Керри нар ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын багийн суурь нь болж байна. Тэд бүгдээрээ АНУ-ын ерөнхийлөгчийн аль хэдийний танил бөгөөд итгэлийг нь бүрэн хүлээсэн юм.