2013 оны 2-р сарын 7. Орос улсын Сочи хотод Өвлийн XXII Олимпийн наадам эхлэх хүртэл яг нэг жил үлдэж байгаа юм. Орос улсын түүхэн дэхь анхны Өвлийн Олимпийн нээлт хүртэлх хугацааг улс орноороо тоолох болно. Тус улсын найман хотод буцаан тоолох хуанлийн цагийг ажлуулж эхлүүллээ. Олимпийн нийслэл Сочи хотын Мөсөн ордонд “Наадам хүртэл нэг жил” хүндэтгэлийн тоглолт боллоо.

Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин болон Олон улсын олимпийн хорооны тэргүүн Жак Рогге нар хамтдаа бэлэгдлийн товчлуурыг дарж, ажиллуулсан. “2007 онд ОУОХ Орос улсын сая сая иргэний хүсэлтийг дэмжсэн. Бид өөрсдийн зүгээс Олимпийн наадмыг явуулахад хүлээлгэсэн итгэлийг бүрэн биелүүлэх болно“ гэж Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдээд

«Оросын Сочи хот олон улсын спортын төв болж, Өвлийн XXII Олимпийн наадам эхлэх хүртэл яг нэг жил үлдээд байна. Дэлхийн шилдэгүүд хүч тэнхээ, ур чадварын болон ялалтын эр зоригийн гайхамшигтай, ялан дийлэгдэшгүй уралдаануудад хуран цугларна. Тамирчид, тэмцээнийг зохион байгуулагчид, хөгжөөн дэмжигчид- бид энэ наадмыг тэсч ядан хүлээж байна» гэлээ.

Зургаан жилийн хугацаанд асар их ажлыг хийсэн. Хар тэнгисийн Олимпийн паркийн ажил “О”-оос эхэлсэн. Энэ хугацаанд уран гулгалт, тэшүүрийн спортын, керлингийн ба хоккейны ордонгууд нээгдсэн. Уулын цанын төв болон сноубордын парк, трамплины цогцолбор болон чарга-бобслены зам, цанын уралдааны болон биатлоны стадионууд зэргийг ууланд барьж байгуулсан. Спортын объектуудын ихэнхийг ашиглалтанд оруулаад байгаа бөгөөд эхний сорилын уралдаан тэмцээнүүд явагдсан. Тамирчид болон олон улсын биеийн тамирын холбооны төөлөлөгчид их өндөр үнэлэлт өгч байсан.

Сочийн зочид объектуудын байршилын сонголтыг үнэлж байсан. Олимпийн паркийн мөсөн ордонууд нь алхамын зайтай, харин эргийн орчмоос уулын бүс рүү төмөр замаар хагас цагийн хугацаанд амархан очих боломжтой юм. Сочийн тоглолтууд нь тамирчдын хувьд болон Олимпийн олон улсын хэдэн мянган зочдын хувьд хамгийн авсаархан, тав тухтай байх болно гэж ОУОХ -ны тэргүүн Жак Рогге тэмдэглээд

«Эдгээр бүх объектууд нь маш авсаархан, өндөр чанартай болон байгалийн сайхан газруудад байрлаж байгаад миний сэтгэл их сэтгэл хөдлөж байна. Түүнчлэн, Орос улс агуу их спортын гүрэн, энд олон гайхамшигтай тамирчид байдгийг зориудаар тэмдэглэмээр байна. Тэгээд дэлхий дахинаараа энэ их сайхан уул нуруунуудыг харах болно» гэв.

Олимпийн төслийг хэрэгжүүлэх явцад шинэ замууд, гүүрнүүд, хонгилууд хэдэн арван тав тухтай, орчин үеийн зочид буудлуудыг барьж байгуулсан төдийгүй онгоцны буудлыг сэргээн засварласан. Оросын тамирчид бүх  төрлийн өвлийн бэлтгэл сургуулийг явуулах баазтай болсон. Эдгээрийг Олимпийн наадмын дараа олон үеийнхэн ашиглах боломжтой Олимпийн өвд хамруулж болох юм.

Олимпийн тоглолтуудын бэлтгэлийн хувьд гэх юм бол, яг одоо хамгийн хариуцлагтай мөч тулж ирээд байна. Нэг ч шат, нэг ч хоромыг алдаж эс болно гэж “Сочи-2014” наадмын зохион байгуулах хорооны тэргүүн Дмитрий Чернышенко тэмдэглээд

«Энэ жил бид сайн дурынхныг сонгон шалгаруулах ажил дуусч байна. 3-р сарын 1 хүртэл багахан хугацаа үлдлээ. 160 гаруй мянган нэр дэвшигчид урьдчилсан сонгон шалгаруулалтаар орсон. Бидэнд 25 мянган хүн шаардлагатай байгаа. Шалгаруулалтын уралдаан маш өндөр шаардлагатай, гэхдээ хүн бүр боломжтой, тэдний шилдгийн шилдэгүүд энд 2014 онд Сочид ирэх болно.

Түүнчлэн, 10-р сарын 7-нд Олимпийн хөдөлгөөний түүхэнд хамгийн урт үргэлжлэх Олимпийн бамбарын буухиа эхлэнэ. Үүнэс гадна бид сонирхолтой олон сайхан зүйлүүдийг дэлгэн харуулахаар бэлтгэж байгаа. Одоохондоо тэдгээр нь нууц юм. Энэ бол зохион байгуулагчдын нэгдсэн хувцас, медалиудын хийц болон өөр олон зүйл бий" гэв.