Оросын эрдэмтэд дэлхийн дулаарал болох тухай илтгэлийг няцаан, ойрын ирээдүйд даяаршлын мөсжилтийн үе эхлэх таамагийг дэвшүүлээд байна.

Оросын “Газпром ВНИИГАЗ” хүрээлэнгийн эрдэмтэн Владимир Башкин болон Рауф Галиулины нар эрдэм-шинжилгээний илтгэлдээ, даяаршлын дулаарлын тулгамдсан асуудал нь Өрнөдийн орнуудад уйгагуй яригдаж байна гэж тэмдэглэжээ. Тэдний зорилго- уламжлалт түлшний төрөл болох нефьт, нүүрс болон байгалийн хийн хэрэглээ буурах ёстой, ингэснээр эрчим хүчний нөөцийн үнэ одоогийн үеийнхээс хамаагүй доогуур байх ёстой гэдгийг зарлахад оршино.

Башкин болон Галиулин нар таамагтаа, эсрэгээр, Нарны аймгийн туяаны гэрлийн чадал эрс буурч, даяаршлын хүйтрэл эхлэнэ гэжээ. Зохиогчдын үзэж байгаагаар, “Бага мөсжилтийн үе” 2014 оноос эхлэх ба энэ зууны дунд үед хамгийн доод температурт хүрэх ажээ. Ингэхдээ температурын бууралт нь маш аажим явагдах бөгөөд, хэдэн арван жилийн дараа л илүү идэвхитэй болох гэнэ.