2017 онд Хятадын эдийн засаг АНУ ын эдийн засгийг гүйцэд түрүүлж, дэлхийд нэгдүгээрт орно . Ийм урьдчилсан дүгнэлтийг өнөөдөр гарсан “PricewaterhouseCoopers” олон улсын аудитын компаний илтгэлд дурджээ.

Шинжээчдийн хийсэн тооцоогоор, 2017 онд БНХАУ-ын ДНБ-ний нийт хэмжээ 20 орчим их наяд долларт хүрэх бөгөөд АНУ ын холбогдох үзүүлэлтийг давж гарна. Харин 2030 он гэхэд ийм тооцоолсны үндсэн дээр эдийн засгийн шилдэг тэргүүн орнуудаар Хятад улс нь /30,6 их наяд /, АНУ /23,4 их наяд/ ба Энэтхэг улс /13,7 их наяд. долл./ байна гэж илтгэлд дурджээ. Одоо гуравт явж байгаа Япон улс нь дөрөвдүгээр байр руу буурч 5,8 их наяд доллар байх нь.

Энэ арван жилд хятадын эдийн засгийн өсөлт жилд 7 хувь өснө. Энэ нь Бээжингийн тавьсан шинэ зорилттой нийцэж байгаа . Гэхдээ 2050 он хүртэл эл зорилгод хүрэх явцад процесс удааширах юм гэж шинжээчид үзжээ.Илтгэлд дурдснаар, үүнтэй холбогдуулан үйлдвэрийн зардал өсөх тутамд хятадын компаниуд өөрсдийн үйлдвэрийг Вьетнам, Индонез мэтийн улсууд руу шилжүүлж эхлэнэ.