Оросын дипломатууд өнөөдөр мэргэжлийн баяраа тэмдэглэж байна. Уг баярыг тус улсад 2002 оноос ерөнхийлөгчийн зарлигаар тэмдэглэх болсон. Энэ өдрийг сонгосон нь санаандгүй юм. 1549 оны 2-р сарын 10-нд одоогийн ГХЯ-ны үндэс суурь болох Элчин сайдын тушаал байсан тухай түүхийн сурвалжид бичсэн байдаг. Дипломат ажилтнуудын баярын өмнө оросын ГХ-ийн сайд Сергей Лавров Москвагийн ГХЯ-ны байран дахь дурсгалын самбарт цэцэг өргөв. Тэнд Аугаа их эх орны дайны талбарт амь үрэгдсэн болон хэлмэгдлийн золиос болсон ба албан ажлаа хийж яваад амь үрэгдсэн дипломатуудын нэр үүрд бичээстэй байдаг.

Сайд хэлсэн үгэндээ оросын дипломатуудын олон зууны уламжлалын чухлыг цохон тэмдэглээд чухамдаа тэдгээр нь Орос улсад “дэлхийн тавцан дээр хосгүй тогтвортой болон ноён нуруутай үүргийг “хадгалахад тус болж байдаг гэлээ. “ Энэхүү үүрэг нь чухал эрэлт хэрэгцээтэй. Өнөөдөр бид үүнийг янз бүрийн нөхцөл байдалд, тухайлбал, Ойрхи-Дорнод болон Хойд Америкт болж буйг ажиглаж байна гэж Лавров хэллээ. Орос улсын ГХЯ -ны төв аппаратад 10 мянга гаруй хүн ажилладаг бөгөөд тэдгээрийн 7 мянга нь гадаад орнуудад ажиллаж байна.