Сар Шинийн баярын өмнө болон шинэ жилийн эхний өдрүүдэд Орос улсын буддын шашинтнууд уламжлал ёсоор лам, зурхайчид хандаж, ирэх жилийн заслын номоо мэдэж авдаг. Буриадын “Хамбын хүрээний“ лам Баир уламжлахдаа, хар усан могой жил эм  жил учир, энэ жил тааварлашгүй юм“ гэжээ. Хүүхэд багачуудад ээлтэй сайн, зөөлөн байх дунд насны хүмүүсийн хувьд сөргөлдөөний жил болох магадлалтай ажээ.“Тиймээс согтууруулах ундаа хэрэглэхгүй, сөргөлдөөнд орохгүй, хүйтэн зэвсэг биедээ авч явахгүй байхыг сэрэмжлүүлжээ. Харин ахмад насны хүмүүсийн хувьд тааламжгүй байх тул биеэ энхрийлүүштэй гэв”. Ламын үзэж байгаагаар, жил бүхэлдээ муугүй жил болох ажээ. Түүний ярьснаар, хотууд болон том суурин газруудад гал түймэр олон гарах магадаллатай байгаа бөгөөд сейсмологийн аюултай бүсүүдэд газар хөдлөх аюултай. Газар, усыг хөндөх болон ой модыг огтлохоос зайлсхийвэл сөргөлдөөнөөс сэрэмжилж чадна гэжээ.