Буриадын дацангуудад гал тахих ёслол эхэллээ. Үүнтэй зэрэгцэн битүүний хурал ном эхлээд байна. Хурал номын ажиллагаа даваа гаригийн өглөө Орос улсын буриадуудын Сагаалгана эхэлтэл үргэлжилнэ. Ням гаригт Иволгины дацанд олон сүсэгтэн  Итгэлт Хамбад мөргөнө. Эл үйлдэл нь зөвхөн баяр ёслолоор болдог юм. Иволгины дацангийн хурал номыг Орос улсын будддын шашинтны тэргүүн Дамба Аюшеев тэргүүлнэ. Иволгины дацангийн хурлыг Буриад улсын телевиз, Интернетээр шууд дамжуулна.

Буриад улсад Цагаан сарын Сагаалганы баярын өдөр бүх нийтийн амралтын өдөр юм. Уг арга хэмжээний хүрээнд тус БНУ-д олон төрлийн соёл, урлаг болон спортын арга хэмжээнүүдийг зохион явуулдаг юм. Сагаалганы баярын үеэр Буриадад жуулчны жилийн албан ёсны нээлт болно. Даваа гаригт Улаан-Үдэд “Дэлхийн ёхор” арга хэмжээг явуулах бөгөөд энэ олон үндэстэн амьдардаг Буриад улс болон дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа буриад зоны эв нэгдэл болон оюуны хэлхээ холбоог бэлэгдэж буй юм.