Өмнөд-Солонгосын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Пак Кын Хе баасан гаригт тус улсын ерөнхий сайдын албан тушаалд шинэ нэр дэвшигчийг санал болгов. Тэр бол 69 настай мэргэжлийн хуульч Чон Хон Вон юм. Кёнсан-Намдо мужийн уугуул иргэн, Сонгюнгваны их сургуулийг хуульчийн мэргэжлээр дүүргэсэн. 2012 оны парламентын сонгуульд эрх баригч “Сэнури” намаас Чон Хон Вон өндөр албан тушаалд нэр дэвшигчдийг дэвшүүлэх хороог тэргүүлж байсан. Тэр нэр дэвшигч пак Кын Хег ерөнхийлөгчид сонгогдоход хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Одоогийн байдлаар тэр хувийн хуулийн компанид ажиллаж байна.

Өмнөд-Солонгосын улстөрийн намууд Чон Хон Воны нэр дэвшиж буйд янз бүрээр хүлээн авч байна. Эрх баригч намынхан үзэхдээ, түүнийг засгийн газрын тэргүүний албанд сайн таарна гэжээ. Сөрөг хүчний нэгдсэн намынхан Чон Хон Воны хувьд нарийн шалгалт явуулах төлөвтэй байна. Өмнө нь энэ албан тушаалаас тус улсын Үндсэн хуулийн цэцийн тэргүүн асан Ким Ен Жун татгалзжээ.