АНУ-ын зүүн-хойд хэсэгт бүс нутагт пүрэв гаригт гарсан “Немо” хүчтэй далайн салхитай холбогдуулан онцгой дэглэм тогтоов. Америкийн Нью-Йорк, Массачусетс, Коннектикут, Нью-Хэмпшир болон Род-Айленд мужуудад өнөөдөр онцгой байдал тогтоосон тухай зарлав. Ингэхдээ Массачусетс мужид бямба гаригт 40 гаруй см цас орж, авто зам бөглөрчээ.

Цагдаагийнхан тээврийн хэрэгсэлийг ашиглахгүй байхыг уриалж байна. Нью-Йоркийн иргэдийг  онцын шаардлагагуй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ. Тус улсад 500 мянга гаруй байшин барилга гэрэл цахилгаангүй үлджээ. Си-Би-Эсийн уламжилж байгаагаар, хөрш зэргэлдээ Канадад байгалийн сүйрлийн улмаас 3 хүн амь эрсдэжээ.

АНУ-ын зүүн-хойд эргийн хүчтэй салхийг “Немо” гэж нэрлэжээ. 1950 –иад оноос тус улсын Үндэсний хүчтэй салхины төв далайн томоохон хүчтэй далайн шуурга болон салхинуудад нэр өгч ирсэн юм. Эхний үед тэдгээр салхинуудыг эмэгтэй хүний нэрээр нэрлэж байв, 1979 оноос тэдгээрийг бас эрэгтэй хүний нэрээр нэрлэх болсон. Өнөөг хүртэл өвлийн далайн салхинууд нь албан ёсоор нэргүй байсан.

Гэрэл зураг