Москва НАТО-г сирийн мөргөлдөөнд улам хүчтэй оролцож болзошгүй гэдгийг үгүйсгэхгүй “ гэж НАТО-гийн дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгч Александр Глушко үзэж байна.

Түрк улсын нутаг дээр “Пэтриот” пуужин-их бууны цогцолборыг байрлуулах болсон нь уг мөргөлдөөнийг интернационалжуулах тал руу алхам хийж байна. Болзошгүй сөргөлдөөн болон өдөөн хатгалгуудын дүнд НАТО-гийн сонирхол эрчимжиж болохыг үгүйсгэхийн аргагуй юм гэж Глушко “Интерфакс” агентлагт өгсөн ярилцлагадаа ярьжээ.

Нөгөөтэйгүүр, 3 РК “Пэтриот”-ыг Түрк улсад байрлуулж байгаа нь нислэггүй бүс болон хүмүүнлэгийн хонгилыг байгуулахад чиглэгдээгүй болон системүүд нь сирийн агаарын орон зайд тэдгээрийн үйл ажиллагааны боломжгүй байдлыг хангахын тулд суурилагдсан гэдэгт оросын тал найдаж байна. Орос улс эдгээр эвсэлийн амлалтууд нь хэрэгжинэ гэдэгт найдаж байна гэж Грушко тэмдэглэв.

Дипломат тэмдэглэхдээ, Сирийн байдал цэргийн хүчирхэг байдлыг харуулахыг шаардаагүй бөгөөд хүчирхийллийг зогсоох асуудлаар шилжилтийн үеийн процессыг хангахыг шаардаж буй юм гэлээ.