Өнөөдөр буюу 2-р сарын 9-нд Орос улсад Иргэний агаарын тээврийн өдрийг тэмдэглэж байна. 1923 оны энэ өдөр Төрөөс агаарын тээврийн үйл ажиллагааг зохицуулах тухай тогтоол батлагдаж “Иргэний агаарын тээврийн зөвлөл “ байгуулагдсан түүхтэй.

1923 онд түүхэн тогтоол гарснаас хэдэн сарын дараа агаарын Москва-Нижний Новгород шугам нээгдсэн: Анхны нислэг 6 хүнтэй байсан бөгөөд 3 цаг 40 минут үргэлжилж байжээ. 250 метрийн өндрөөс онгоцны нисэгч гол ус болон төмөр замаар баримжаалж нисч байжээ. Тэр үед газартай холбоо байгаагүй юм. Гэсэн ч бүх юм ёсоор болж, удалгүй уг нислэг байнгын болжээ. 1926 онд ЗСБНХУ-аас Монгол улс руу нислэг хийж эхэлсэн.

Эхний үед агаарын тээврийн паркад гадаадын фирмүүдийн нисэх төхөөрөмжүүд байсан. Гэхдээ гучаад оны дунд үеэс ЗСБНХУ эх орны техникийг бүрэн ашиглаж эхэлсэн. Нисэгчийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиуд бий болж байлаа.  Тэр үед Аэрофлот нэртэй байсан Иргэний агаарын тээвэр 1980-аад онд дэлхийн томоохон нислэгийн компани болж хувирсан байсан бөгөөд тус улс томоохон нисэхийн гүрнээр тооцогдож байсан.

Гэхдээ дараа нь салбарыг хувьчлагдсаны дараа бүх юм нурсан юм. 20-р зууны сүүл үед тээвэрлэлтийн нийт хэмжээ гурав дахин буурсан. Ингээд дөнгөж сүүлийн арван жилд нилээд хэдэн чиглэлээр тээвэрлэлтийн нийт хэмжээгээрээ ЗХУ-ын үеэс төдийгүй, тэр үеийнхээс ч давсан юм.

2012 онд оросын нислэгийн компаниуд 74 сая гаруй хүн тээвэрлэсэн тухай “Авиа Порт” агентлагийн шинжээч Олег Пантелеев уламжилжээ. Энэ бол үнэхээр чухал үзүүлэлт. Оросын компаниуд нилээд залуужсан бөгөөд өөрийн флотыг шинэчилж чадсан юм. Тухайлбал, тэд эх орны үйлдвэрийн шинэ үеийн нисэх онгоцнуудыг худалдаж авч эхэллээ гэж Олег Пантелеев тэмдэглэж байна.

Аэрофлот бол Оросын иргэний агаарын тээврийн лидер компани юм. Эл байгууллагын балансад ихэнхдээ шинэ загварын Airbus болон Boeing хөлөгүүд байдаг. Дунд зайны чиглэлд оросын үйлдвэрлэлийг тэргүүлж яваа “Сухой Суперджет-100” онгоцнууд нислэг хийж байна. 2020 он хүртэл Аэрофлот шинээр орос улсад үйлдвэрлэсэн 126 агаарын хөлөгийг худалдаж авахаар төлөвлөж байна.

Тус компани уриа: “Зорчигчдыг тэнгэрт аль болохоор аюулгүй, тав тухтай байлгахын тулд бид бүхнийг хийх болно “. Үйлчилгээний чанарын хувьд Аэрофлот нь европын Sky Team компаниудын чансаанд эхний байрыг эзэлдэг гэж РБК Daily шинжээч Сергей Стариков тэмдэглээд

«Аэрофлотоор үйлчлүүлж байгаа гадаадын иргэдийн тоо улам ихээр өсч байгаа төдийгүй, тэд транзитаар бас нисдэг. Аэрофлот бол ачааны дэд бүтцийг хөгжүүлэхтэй холботой “хабын технологийг“ хэрэгжүүлсэн оросын хамгийн анхны нислэгийн компани. Жишээ нь зорчигч нэг газраас нөгөө газар руу нисэхдээ шууд биш, өөр нэг газраар дамжиг л дээ.

Тэгвэл энэ тохиолдолд Аэрофлот өөрийн тарифтай. Эл тариф нь Хятад орохоор Германаас нисч байгаа зорчигчдод ашигтай. Аль эсвэл, Европ болон Америк руу дамжиж нисэх хятадын иргэд байж болно» гэлээ.

Тэмдэглэлт их ойг тохиолдуулан Аэрофлот зорчигчдод бэлэг бэлджээ. Тэдгээрийн дунд тийзны хямдарлууд болон нислэгийн үеийн  шинэ тоглоом, киноны хөнгөлөлтүүд байх юм. 2-р сарын 1-нээс 5-р сарын 31-нд бүх ангиллын зорчигчдод баяр ёслолын хоолны жороор үйлчилнэ. Уг жорыг зохиоход Орос, Франц болон Шведын шилдэг “од” тогооч нар оролцсон юм.

Ингээд эцэст нь хамгийн сүүлийн үеийн мэдээ дуулгая. Дэлхийн онгоцны тийзийн хайлтын Skyscanner компаний судалгааны дүнгээр, Аэрофлотын онгоцны үйлчлэгчдийн хувцас Европд хамгийн загварлагт оржээ.