Египтэд уламжлалт баасан гаригийн мөргөлийн дараа эхэлсэн олон нийтийн эсэргүүцлийн жагсаалын үеэр хэдэн арван хүн хохирол амсчээ. Жагсагчид Каирт ерөнхийлөгчийн ордны нэг хаалгыг шатаажээ. Хэсэг хүмүүс уг барилгын өмнө тавьсан өргөстэй тортой хаалтыг авч хаяжээ. Полицынхан нулимс асгаруулах хий хэрэглэжээ. Үүний хариуд хэв журмыг зохицуулагчдын зүг чулуу болон дэлбэрэгч бодистой лонхнуудыг нүүлгэж байжээ. Босогчид одоогийн ерөнхийлөгч Мухаммед Мурсийг болон засгийн эрхийг барьж байгаа “Мусульманы ахан дүүс” хөдөлгөөний исламистуудыг огцрохыг шаардаж буй юм. Хүчтэй эсэргүүцлийн жагсаалууд нь баасан гаригт тус улсын Александрия, Танте, Порт Саиде, Суэце болон бусад Египтийн томоохон хотуудад гарсан юм. 2-р сарын 11-нд эсэргүүцлийн шинэ арга хэмжээнүүдийг товлоод байна.