Хэрвээ Умард-Солонгосын зэвсэгт хүчнийхэн цөмийн зэвсэг хэрэглэх гэж оролдох юм бол, Өмнөд-Солонгосын арми заналхийлж байгаа уг объект руу цохилт өгнө . Энэ тухай баасан гаригт Өмнөд-Солонгосын Зэвсэгт хүчний штабуудын хорооны тэргүүн генерал Чун Сын Чо мэдэгдэв.

Парламентын батлан хамгаалах хорооны хуралдаан дээр Чун Сын Чо мэдэгдэхдээ, Өмнөд-Солонгос энэ алхмыг дайн заналхийлж байсан ч хийнэ . Ингэхдээ Умардыхныг эрчим хүчээ нэмэгдүүлэх зорилгоор цөмийн туршилт хийх гэж байж болзошгүй гэдгийг ч үгүйсгэсэнгүй.

Шинжээчдийн үзээж байгаагаар, ийм цэнэгүүдийн хүчин чадал ердийн ураны юм уу, плутоний зэвсгээс хавьгүй их хүчтэй бөгөөд тэдгээр нь устөрөгчийн бөмбөг бүтээхэд завсарын шат болдог ажээ.

Пхеньян өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын АЗ тус улсын ээлжит баллистик пуужин хөөргөснийг буруушаан, тогтоол гаргасны хариу арга хэмжээ болгож, цөмийн зэвсэг боловсруулалтаа үргэлжлүүлэх ба пуужингуудын болон хиймэл дагуулуудын туршилтуудыг байнга явуулах төлөвтэй байгаагаа зарласан.