Сирийн Засгийн газар сөрөг хүчний төлөөлөгчидтэй яриа хэлэлцээрийг эхлүүлэхийн тулд аливаа урьдчилсан нөхцөлүүд тавихгүйгээр нээлттэй байна. Энэ тухай Сири улсын мэдээллийн сайд Махмуд Аднан баасан гаригт үндэсний телевизийн эфирээр хийсэн мэдэгдэлдээ, “яриа хэлэлцээрийн хаалга нээлттэй”, гэвч уг буулт сөрөг хүчинд нөлөө болохгуй байна” гэжээ. “Хэрвээ хэн нэгэн надад : эсвэл энэ асуудлыг бид хэлэлцэнэ, үгүй бол би чамайг хорооно, гэвэл би энэ бол харилцан яриа биш гэж хэлнэ” гэж тэрээр нэмж хэллээ.

Өмнө нь Сирийн ГХЯ-ны сайд Фейсал аль-Микдад нь Үндэсний сөрөг хүчний эвслийн удирдагч Ахмщд Муахз аль-Хатибын тавьсан яриа хэлэлцээрийг эхлүүлэх болзолуудыг няцаасан. Аль-Хатиб тус улсад хоригдож байгаа 160 мянган хоригдолыг суллахыг шаардсан юм. Хожим нь тэр хэлэхдээ, Сирийн эрх баригчид шоронгоос 2-р сарын 10-ны дотор бүх хоригдол эмэгтэйчүүдийг суллахгүй юм бол тэд яриа хэлэлцээр явуулах боломжоо алдаж байна гэж мэдэгджээ.

Нөгөөтэйгүүр, НҮБ-ын дэргэдэх ОУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин баасан гаригт хийсэн мэдэгдэлдээ, ОУ нь Вашингтон болон Нью-Йоркд төлөөлөгчийн газраа нээхээр төлөвлөж байгаа Сирийн сөрөг хүчний төлөөлөгчидтэй яриа хэлэлцэл хийхэд бэлэн байгаа тухайгаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, сирийн сөрөг хүчнийхэн олон улсын статусынхаа хувьд улс төрийн оноогоо нэмэгдүүлэх үүднээс НҮБ-тай ойр байдлаа ашиглахыг Орос улс эрс эсэргүүцэж байна гэлээ.

Өрнөдийн орнууд болон арабын нилээд хэдэн орнууд ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахыг шаардаж байгаа бөгөөд үүгээрээ тэд Сирийн хүчирхийллийг зогсоож чадна гэж үзэж байгаа юм. Орос, Хятад улсууд, үүний эсрэг байр суурьтай байгаа бөгөөд Сирийн байдалд хөндлөнгөөс оролцох болон төрийн мөн чанарыг алдагдуулах нь мөргөлдөөнийг хурцатгахад хүргэнэ гэж сэрэмжилж байна.