Ирэх долоо хоногт нэгэн томоон солир дэлхийтэй маш аюултай ойрхон зайтай өнгөрнө гэж америкийн сансрын НАСА агентлаг мэдээлж байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар, 2-р сарын 25-ны 23:20 минутад /москвагийн цагаар/ сансрын биет нь дэлхийд маш ойр 27358 км зайтай өнгөрөх аж. Энэ нь ийм хэмжээний том солир дэлхийд ойртож байгаа хамгийн ойрхон зай юм гэж НАСА мэдэгдэв.

Ийм хэмжээний солир нь ямарч хотыг дэлхийгээс арчиж чадах юм. Уналтын үеийн хүч нь 1945 онд Хиросимад унасан бөмбөгний хүчнээс 1000 дахин их хүчтэй байна гэж судлаачид тэмлэгдлэж байна. Нөгөөтэйгүүр, НАСА-гийн мэргэжилтнүүд тэмдэглэхдээ, “мөргөлдөх аюул бараг үгүй” гэж цохон тэмдэглэжээ. Ази болон Австралийн оршин суугчид нь солирын нислэгийг ажиглах боломжтой юм.