2-р сарын 8-нд Орос улсад Шинжлэх ухааны өдрийг тэмдэглэдэг. Чухамдаа 1724 оны энэ өдөр Оросын их хаан I Петр Оросын шинжлэх ухааны академийг үндэслэн байгуулсан. Одоо Академи нилээд хэдэн салбартай.Тэдгээрийн нэг нь Сибирийн салбар. Сибирийн салбарын ажлын үр дүн нь Азийн орнуудад эрэлт хэрэгцээтэй байдаг. Учир нь Сибирьт хавсарга ухаан их хөгжсөн: лазерын физик, биохими, геолог хайгуул болон анагаах ухаан, криолог ба хавсарга механик.

ШУА-ийн Сибирийн салбарын тэргүүн академич Александр Асеев 2012 оныг сибирийн эрдэмтдийн хамгийн амжилттай он гэж нэрлэсэн. Өнгөрсөн оны чухал үйл явдлуудын дунд академч Цөмийн физикийн хүрээлэнгийн эрдэмтдийн Атласын Их газрын зураг дээр Хиггсын биетүүдийн нээлтийг цохон тэмдэглэв. Сибирийн салбарт бас шинэтгэлийн боловсруулатууд ч бий.

«Энэхүү чухал дүгнэлтийг Автоматик болон элетрометрийн хүрээлэн гаргаж авсан. Олон улсын Nature сэтгүүлийн хувилбраар манай эрдэмтдийн боловсруулалт 2012 оны дэлхийн шилдэг аравт орсон. Энэ бол дэлхийн хамгийн хамгийн урт утсан лазер юм. Эл лазерын нь өндөр температурт өөрчлөгдөж, хэлбэрээ өөрчлөх асар мэдрэмжтэй бөгөөд хүнд бүтцийн нисдэг төхөөрөмжүүдэд, тухайлбал, пуужингуудад зориулагдсан. Түүнчлэн, эл лазер нь техникийн хүнд системүүдийн байдлын тухай үнэтэй мэдээллийг өгч байна. Эл нээлтийг хэрэгжүүлэх ажил дээр нилээд хэдэн шинэтгэлийн фирмүүдийн ажилтанууд ажиллаж байна» гэж Александр Асеев хэллээ.

Өнгөрсөн жил физикийн салбарын Нобелийн шагналыг америкийн эрдэмтэн Дэвид Жей Валенд болон францын эрдэмтэн Серж Арошу нар квантын системийн бүтээлээрээ хүртсэн. Тэдний нээлт квантын компьютерын хөгжилд болон хэт хурдтай машинуудын хөгжилд үнэлж барашгүй хувь нэмэр оруулжээ. Гэхдээ квантын физикийн салбарын эл бүтээлүүд нь Сибирийн нилээд хэдэн хүрээлэнгүүдэд бас явагдаж байна гэж Асеев тэмдэглээд

«Бид энэ салбарт нилээд томоохон нээлтүүдийг хийсэн. Квантын систем нь гадны оролцооноос физикийн хуулиудаар хамгаалагдсан, тэдгээрийг тайлах боломжгүй. Эдгээр технологиудын бодит амьдралын хэрэгжилт бол квантын мөнгө бөгөөд ойрын үед гарч ирэх ёстой.Тэдгээрийг хулгайлах боломжгүй.Тэднийг хамгаалсан байгаа. Ингэснээр, квантын физикийн амжилтын ачаарг санхүүгийн системд ажлын шинэ чанар нэвтрэх юм» гэлээ.

Шинжлэх ухааны өдрийн өмнө Новосибирскт хамт олны ашиглалтын эсийн технологийн салбарын төв нээгдсэн. Энд сибирийн биологийн бүх хүрээлэнгүүдийн эрдэмтэд хүний эс болон дээд организмуудын эсүүдтэй ажиллах юм. Төвийг холбогдох төхөөрөмжүүдээр тоноглосны дараа энд геномик, протемик, биомэдээллийн бүрэн хэмжэээний судалгаануудыг явуулах юм. Энэ тухай Биохими болон суурь анагаах ухааны хүрээлэнгийн захирал, академич Валентин Власов хэлэхдээ

«Нэгдүгээрт, энд дотрын өвчний уурагнуудыг гаргаж авах болно. Тэдгээрийг урагмалын хоёр төрлийн эм авахад ашиглана. Одоо бид туршилтын шатанд хоёр эмийг туршиж байна. Нэг нь хавдарын эсрэгбөгөөд эмэгтэй хүний хөхний сүүгээр бүтээсэн. Нөгөө нь хачигны энцефалитын вирусээс хүний бие мах бодийг хамгаалахад зориулсан эмийн бэлдмэл юм.

Хоёрдахь нь нөхөн сэргээх анагаах ухааны эмчилгээтэй холбоотой юм.Цусны хүрээлэнтэй хамтран бид цусны протез бүтээхийг оролдож байна. Гэмтлийн эмнэлэгтэй хамтран ажиллах явцад бид мөгөөрс авч байгаа. Саяхан артерийн судасыг солих протез хийсэн. Уг протезтэй харха гурван сар амьдарч байна. Цаашид бие мах бодь болон арьсыг эмчлэх янз бүрийн бүтцүүдийг авах бололцоотой.Бид өвчтөний эд эс болон өөхийг тусгай боловьсруулалтанд оруулж ашиглах боломжтой» гэлээ.

Дэлхийн түвшний боловсруулалтууд нь Красноярскт байрладаг Сибрийн холбооны их сургуульд хийгддэг. Тус их сургуульд 2008 оны химийн салбарын Нобелийн шагналтан японы эрдэмтэн Осама Шимамура ажиллад нэг жил гаруй болж байна. Тэрээр биолюминисцэнтын лабораторыг тэргүүлж байна. Тэр Оросын эрдэмтэд биолюминисцентын салбарт дэлхийд тэргүүлэх байрыг эзэлдэг болохоор тус улсад ирж ажиллахаар болсон ажээ. Түүний тухай их сругуулийн дэд проректор Алексей Романов ярихдаа

«Эдгээр боловсруулалтуудыг хэрэгжүүлэх нь анагаах ухааны судалгаа шинжэилгээнд хэрэгтэй.Энд бие мах бодийн гэрэлтүүлгийн тухай яригдаж байна. Технологи нь өвчний оношилгоог, ялангуяа, хавдарын өвчнийг оношлогооны аргуудыг боловсруулах болмжтой.

Бас нэгэн салбар бол биополимерууд хөгжиж байгаа биотехнологийн салбар. Эдгээр шинэ технологи нь хүний биед сайн зохицож чаддаг биоимплатуудыг боловсруулах боломж өгч байна. Энд мэс заслын шинэ чанартай түвшингийн талаар ярихад хүргэж байна. Их сургууль дээр туршилтын шинэ жишигүүд гаргаж байна. Цаашид ийм маягийн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэх тухай болон үйлдвэрүүдийг байгуулах тухай ярих боломжтой юм» хэллээ.

Сибирьт дэлхийд нэртэй олон арван эрдэмтэд ажиллаж, амьдарч байдаг юм. Жишээ нь Энтони Жон Сински болон Эрнст-Детлеф Шульце нар Сибирийн холбооны их сургуульд биотехнологи болон экологийн эрдэм шинжилгээний судалгааны ажлуудыг удирддаг юм.