Орос улсын Төрийн дум депутатын халдашгүй эрхийг түдгэлзүүлэхэд хууль ёсны процедур боловсруулах шийдвэр гаргав. Хэсэг парламентчид Ерөнхий прокурорын газраас депутатын халдашгүй эрхийг түдгэлзүүлэхийн тулд Дээд шүүх шийдвэр гаргах ёстой гэж үзлээ.

Оросын парламентын депутатууд өөрсдийн эгнээг цэвэр тунгалаг байлгахын төлөө идэвхитэйгээр кампанит ажиллагаа явуулж эхэллээ. Хууль зөрчсөн ялимгүй сэжиг ажиглагдавал, энэ нь гишүүний статусыг цуцлах болон түүнийг мөрдөн байцаах газрын мэдэлд өгч байгаа гэсэн утгатай юм.

Өнөөдрийн байдлаар Төрийн думын депутатууд дархлааг цуцлах хэд хэдэн хэргийг хэлэлцэх ёстой юм. Коммунист Константин Ширшовыг депутатын мандат зарахыг оролдосон гэдэгт буруутгаж байхад, “Шудрага Орос” намын Олег Михеевыг үл хөдлөх хөрөнгийн луйварын хэрэгт буруутгаж байна. “Нэгдсэн Орос” намын Вадим Булавиновыг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжиглэж байна. Эдгээр хүмүүсийн хувь заяаны прогноз янз бүр байна.

Нөгөөтэйгүүр, өнгөрсөн зун ийм төрлийн хоёр хэргийг депутатуудын халдашгүй эрхийг түдгэлзүүлснээр шийдвэрлэсэн. Ингэхдээ коммунист Владимир Бессоновын хэрэг одоогийн байдлаар дөнгөж мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Өөрөөр хэлбэл, тэр дархлаагаасаа үл ялим салаад байна.

Тэгвэл Төрийн думын гишүүний статусыг хувийн компаний эзний үйл ажиллагаатай хослуулсан “Шудрага Орос” намын Геннадий Гудковын хэргийг буруутгаж, түүний гишүүний мандатыг хураасан юм. Экс гишүүний ярьж байгаагаар, сөрөг хүчний үзэл бодолтой түүнийг улс төрийн тавцангаас зориудаар авч хаясан “аж.

Одоо парламентчдыг мандатаас нь салгахад ерөнхий прокурорын газрын ирүүлсэн лавлагаа болон нэг ангийн хууль тогтоогчдын эерэг шийдвэр хангалттай. Өөрөөр хэлбэл, Төрийн думын депутатууд нь шүүх хурал, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлэхээс өмнө, уг депутат жигүүрээс түүнд хүлээлгэсэн үүргийг биелүүлж чадах уу гэдгийг шийдвэрлэх зоригтой үүргийг хүлээгээд байна гэж Москвагийн их сургуулийн түүхийн доктор, профессор Юрий Голик тэмдэглээд

«Учир нь ийм маягийн процедур нь хуулинд тусгагдаагүй юм. Бидний хүндэтгэлтэй ханддаг Төрийн дум ч депутатын халдашгүй эрхийг түдгэлзүүлэх ийм бүрэн эрхгүй юм. Ингэхэд депутатын мандатыг Төрийн дум олгоогүй, сонгогч олон депутатдаа ийм эрх олгосон. Тэгэхээр депутат байх эсэхийн эцсийн шийдвэрийг бол сонгогч олон л гаргах ёстой. Шүүхийн хуулийн журамд хэлэлцүүлгийг /депутатын дархлааг утсгах / суулгаж өгөх нь депутатын адил сонгогч олны эрхийг хэрэгжүүлэх нэмэлт баталгаа байна гэж эрхийг хамгаалагч үзэж байна» гэлээ.

Мандатыг түдгэлзүүлэх ажиллагаа нь одоогийн байдлаар депутатыг дарамтлах хөшүүрэг байж болох юм гэж зарим парламентчид үзэж байна. Тэд прокурорын газрыг үйл ажиллагаагаа ардын элчийн үйл хэрэгт гэмт хэргийн шинж тэмдэг байгаа эсэхийг шүүх шинжилсэний дараа эхлүүлж байхыг шаардаж байна.

Сонирхуулахад, өнгөрсөн зууны дунд үе хүртэл Орос улсад Ерөнхий прокурорын газарт депутатын халдашгүй эрхийг түдгэлзүүлэх тухай ойлголт нь гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй Дээд шүүхийн коллегийн гаргасан дүгнэлтийн үндсэн дээр хийгдэж байжээ. Үүний дараа Төрийн дум шийдвэр гаргаж байв.

Одоогийн санаачилгыг оросын парламентын дээд болон доод танхимуудын улс төрийн бүх жигүүрүүд дэмжиж байна.Саяхан ОХУ-ын Үндсэн хуулийн цэц парламентын гишүүдийн Геннадий Гувковтой холбогдолтой гаргасан шийдвэрийг зөв зүйтэй шийдвэр болохыг нотлосон. Ингэхдээ хоёр шүүгч онцгой байр суурьтай байсан, тэд одоогийн үйлчилж байгаа процедурыг нилээд маргаантай бөгөөд хууль тогтоомжийн илүү тодорхой хүрээ шаардагдаж байгааг хүлээн зөвшөөрсөн.

Шинжээчдийн үзэж байгаагаар, парламентын бүрэн эрх нь урт хугацаагаар зогсоох тухай асуудлаар депутатын үйлдэлийг шүүхийн урьдчилсан ангилалд буцаах шаардлагатай байгаа ажээ. Энэ нь депутатыг аливаа улс төрийн өс хонзонгоос хамгаалахын хамт, нөгөө талаар хууль хэрэгжихэд баталгаа болж буй юм.

Орос улсад парламентын доод болон дээд танхимуудын гишүүд нь бүрэн эрхийнхээ хугацаанд эрүүгийн гэмт хэрэг болон захиргааны хариуцлагын хуулиар хариуцлагад хүлээдэггүй. Халдашгүй бүрэн эрх тэд нарын байшин, браилга, автомашин, утас, баримт бичиг болон депупатын бусад эд зүйлсэд хамааралтай. Парламентын гишүүдийг нэгжиж, баривчилж үл болно.