Турах зорилгоор хэрэглэх сибутрамин бодис бүхий хятадын эмийн бэлдмэлийг нийлүүлэх сувгийг Өмнөд Уралын Оренбург мужид хаажээ. Энэ хорт бодисыг Орос болон бусад улсад хууль ёсоор хориглосон юм. Сибутрамин бодисыг худалдахыг ЕХ-ны орнуудад хатуу хоригложээ.

Турахад нөлөөлөх дорнодын эмийн бэлдмэл буюу хүнсний янз янзын нэмэлт бодисын нэрийдлээр Орос улсад тун аюултай хорт бодисыг шургалуулан оруулж байна. Хятадын хиймэл мансууруулах бодис манай орныг дайрч мэднэ гэж мансуурулах бодист хянал тавих Орос улсын холбооны албаны тэргүүн Виктор Иванов анхааруулав.

Эдгээр нь олны мэдэх мансууруулах бодисын химийн бүтцийг бага зэрэг өөрчилж зохиосон хиймэл мансууруулах бодис юм. Ийм бодисыг хориотой цэст оруултал чөлөөтэй хэрэглэгдэж байна. Хиймэл мансууруулах бодисын үйлдвэрлэл хямд болон түүнийг хүргэхэд амар учраас бүр өсвөр хүүхдүүдэд хүртээлтэй юм. Гэвч хиймэл мансууруулах бодис хүний биеэд тэр даруй хортой нөлөөлдөг.

Эдүгээ 1500 орчим нэр төрлийн эмийн бэлдмэл гэгчийг Орос улсын нутаг дэвсгэрт дэлгэрүүлэхийг хориглосон юм. Гэвч Хятад улсад шинэ төрлийн хиймэл мансууруулах бодисыг бараг долоо хоног тутам зохион үйлдвэрлэж байна. Хиймэл мансуруулах бодисыг хэрэглэгчдэд хүргэх зам ийм байна: худалдан авагч ямар нэг төрлийн барааг интернетээр хилийн чанадад захиалж байна.

Жижигхэн хайрцагт хийсэн мансууруулах бодисыг гаднаас нь харахад бусдаас юугаараа ч ялгагдахгүй илгээмжийг захиалагчад явуулна. Ийм илгээмж бүрийг хянан шалгахад их цаг шаардагдана. Оросын оршин суугчид зөвхөн хятадын интернет-дэлгүүрээс жилд 2 сая орчим илгээмж авч байна.

Харин оросын гаалийн ажилтнууд ба цагдаа нар өөрсдийн арга барилыг ажилдаа хэрэглэж байна. Хориотой бодисыг шуудангаар нууцаар явуулах хэрэг явдалтай хийж байгаа тэмцэл ур дунд хурч байна гэж мансууруулах бодист хяналт тавих Холбооны албаны тэргуун Виктор Иванов хэлээд

«2010 онд 60, 2011 онд 160, 2012 онд бур 600 кг мансууруулах бодис хураасан юм. Зуун-емнад Ази тухайлбал Хятад, Тайланд улсуудаас бидэнд хучтэй шахалт узуулж байна. Бид хятадын мэргэжилтнуудтэй тусгай ажиллагаа удаа дараа амжилттай явуулж, хэдэн сувгийг хаасан.Мансууруулах бодистой тэмцэх оросын цагдаа нар Азиас явуулсан нийт 2,5 сая илгээмжийг илруулэн хураасан» гэв.

Виктор Ивановын хэлснээр мансуурулах бодист хяналт тавих Холбооны алба болон « Орос улсын шуудан» хиймэл мансууруулах бодис улс оронд Азиас нэвтрэхээс сэрэмжлэх уйл ажиллагааг уялдуулан зохицуулахаар шийдвэрлэсэн юм. Мансууруулах бодистой тэмцэх оросын цагдаа нар энэ зорилгоор хятадын мэргэжилтнуудтэй илуу нягт харилцан ажиллагаа явуулах бодолтой байна.