НҮБ-ын АЗ-ийг шинэчлэх цаг аль хэдийнэ болсон. Гэвч энэ үйл явц хэдийд эхлэхийг хэн ч мэдэхгүй байна гэж ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Геннадий Гатилов Ромд ГХ-ийн сайд нарын эл сэдвээр хийсэн уулзалтыг тайлбарлан хэлэв. АЗ-ийн шинэтгэл хэзээ нэгэн цагт эхлэсэн ч нэлээд сунжирна гэж шинжээчид үзэж байнва. Учир нь АЗ-ийн өнөөгийн байнгын гишүүдийн ашиг сонирхол харшалдах юм.

Сүүлийн үед АЗ-ийг шинэчлэх гурван загварыг авч үзэж байна. Эдгээр нь АЗ-ийн байнгын ба байнгын бус гишүүдийн тоог тус тус нэмэгдүүлэх эсвэл тэднийг эгнээг нэг зэрэг өргөжүүлэх хувилбар билээ.

НҮБ-ын шинэчлэл мөн байгууллагын зохион байгуулах түүхэнд агуулагдсан гэж «Геополтика» сэтгүүлийн эрхлэгч Леонид Савин үзэж байна. Тэрээр «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө

«НҮБ-ын урьдахь Үндэстний холбоог Их Британи АНУ-ын хүчтэй дэмжлэгээр үр нөлөөгөө гадаад бодлогоо өргөжүүлэх шинэ хэрэгслийн хувьд байгуулсанд хэргийн учир оршино.НҮБ энэ уламжлалыг өвлөв. Гэсэн ч Орос болон бусад улсын үүрэг дан ганц  АНУ-ын буюу өрнөдийн ашиг сонирхолд нийцэх үйл ажиллагаа явуулахыг саатуулж байна. Гэвч НҮБ-ын бүтэц зарим улсыг тодорхой хэмжээгээр ялгаварлан гадуурхах үндэстэй юм. Герман, Энэтхэг гэх мэт хэдэн улс АЗ-ийн өнөөгийн бүтцийг шүүмжилж, АЗ-ийн байнгын гишүүдийг эгнээг өргөжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Учир нь өнөөгийн АЗ орчин цагийн хямралыг зохицуулж чадахгүй байгааг Ливи, Сири улсуудын байдал харуулсан» гэв.

АЗ-ийг өргөжүүлэх, НҮБ-ыг шинэчлэх нэлээд хатуу санал бүр 1990 -д оны дундуур тавьсан билээ. Аажмаар асуудал тулгамдсан шинж чанартай болж, НҮБ-ын гишүүдийг ашиг сонирхол, бүлгэмээр нь хуваажээ. 2004 оны 9-р сард Герман, Япон, Энэтхэг, Бразил улсууд АЗ-ийн байнгын гишүүний статус өөрсдөд нь олгох хамтын шаардлага тавьсан юм.

Ингээд НҮБ-д «шинэчлэгчдийн анхны фракц» гэгч бий болсон. Хожим таван улсыг нэгтгэсэн өөр бүлгэмийг байгуулав.Жишээ нь Египет, Нигери, ӨАБНУ гурав Африк тивийг АЗ-д байнгын үндсэн дээр төлөөлөх эрх өөрсдөд нь олгохыг шаардав. Түүнээс гадна Итали улс бүх ЕХ-г АЗ-ийн байнгын гишүүний статустай болгохыг санаачлав. ЕХ-ны гишүүн орнууд зохих эрх мэдлээ бие биеэдээ уламжлах санал дэвшүүлжээ. Индонез дэлхийн хамгийн олон хүн амтай лалын шашинт улсын хувьд АЗ-ийн байнгын гишүүн болохыг горилов.

НҮБ-ын гишүүн 200 орчим улс янз янзын үзэл санаа баримталж, АЗ-ийн байнгын гишүүд гол төлөв АНУ өөрчлөлт гаргахыг хүсэхгүй байгаа явдал шинэтгэлийн тухай бүх үг яриа, мэдэгдлийг ор үндэсгүй болгож байна. Америкийн тал НҮБ дахь статуст нь өнгөлзөх ямар ч оролдлогыг хатуу няцааж байна.

АЗ-ийг шинэчлэх үзэл санааг Москва дэмжиж байна. Гэсэн ч АЗ-ийм бүрэлдэхүүнийг өргөжүүлэх явдал ямар ч шийдвэрийг уялдуулан зохицуулж батлах хугацааг сунгах уршигтай болохыг бүгд ойлгож байна. Олон улсын хүнд түвэгтэй байдлаас гарах замыг олох эрхэм хүндэт зорилгоор байгуулсан НҮБ-ын АЗ-д хуучирсан байдлаас гарахад нь нарийн «замын зураг» шаардагдаж байна.