Олимпийн наадмын тэмцээнийг үзэх билет Сочид өвлийн Олимпийн наадам эхлэхээс яг нэг жилийн өмнө Орос улсад худалдаж эхлэв. Олимпийн наадмыг нээх хаах ёслол болон спортын 15 төрлөөр явагдах тэмцээний билет худалдаж байна гэж 2014 оны Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны хэвлэл мэдээллийн алба мэдээлэв. ОХУ-ын иргэд болон манай оронд албан ёсоор сууж байгаа гадаадын иргэд Сочийн өвлийн ХХ11 Олимпийн наадам, Х1 Паралимпийн наадмын албан ёсны www.sochi2014.com сайтаас билет авч болно гэж зохион байгуулах хорооны мэдээлэлд өгүүлжээ. 2007 оны 7-р сарын 4-нд Олон улсын олимпийн хорооны 119 дэх чуулган дээр Сочи хотыг 2014 оны Олимпийн наадмын нийслэлээр сонгосон юм.