Оросын 40 орчим компани гадаадын мэргэжилтнүүдтэй туршлага солилцохоор энэ оны 2-р сарын 6-10 өдрүүдэд энэтхэгийн Бангалор хотод ажиллах олон улсын Aero India 2013 нисэх онгоцны үзэсгэлэнд оролцож байна. Оросын үзэсгэлэнгийн танхим энд ажиллаж, сүүлийн үед оросын нисэх онгоцны үйлдвэрлэлийн хүрээнд гарсан амжилтыг тусган харуулж байна.

«Цэрэг-техникийн салбарт ОХУ, БНЭнэтхэг Улсын хамтын ажиллагаа хоёр талын харилцааны стратегийн шинж чанар нийцсэн ашиг сонирхолыг харилцан хүндэтгэх явдалд тулгуурлсан бат бэх түншлэлийн жишээ болсон» гэж оросын төлөөлөгчдийн тэргүүн Холбооны цэрэг-техникийн хамтын ажиллагааны албаны захирал Александр Фомин оросын үзэсгэлэнгийн танхимыг нээх ёслол дээр тэмдэглэн хэлсэн юм.

Оросын үзмэрүүдийг 857 шоо метр талбайд дэлгэн тавьжээ.